ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
Даатгуулагчдын дийлэнх хувийг 2-3 сая төгрөгийн цалинтай иргэд эзэлж байна

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийг тэдний цалин, орлогын бүлгээр Үндэсний статистикийн хорооноос ангилжээ. Үүгээр сонирхолтой судалгаа гарсан байна.
Тухайлбал, 2023 оны дөрөвдүгээр улирлын дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага цалинтай даатгуулагчийн эзлэх хувь буурсан дүнтэй гарчээ. Харин 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагчийн эзлэх хувь нэлээд өссөн байгаа юм.
2023 оны дөрөвдүгээр улиралд нийт даатгуулагчийн дотор хоёр саяас гурван сая төгрөгийн цалинтай даатгуулагчийн эзлэх хувь хамгийн их буюу 23.8 хувь гэж судлагдсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.