Нийгмийн

Айлын хаваржаа шатаж, 10 гаруй тонн өвс шатжээ

Айлын хаваржаа шатаж, малчин М-ын 10 гаруй тонн өвсөө зудын хүнд үед галд алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Ховд аймаг, Эрдэнэбүрэн сумын Шурга багийн “Эх цагаан булан” гэдэг газар хаваржаа шатаж байна гэх дуудлага мэдээллийг онцгой байдлын газарт өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн байна.

Тус сумын Мэргэжлийн ангийн 8 хүн 17 км замыг туулан 23:10 цагт очиход малчин М-ын 5х7 метрийн хэмжээтэй хаваржаа, 10 гаруй тонн өвс бүрэн шатаж байсныг 03.20-ны өдрийн 20:00 цагт бүрэн унтрааж дууссан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Цэвэлмаа аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 21, 2024 09:23

Харамласан юм хар нохойн хоол

Зочин
Зочин
3 сар 21, 2024 10:07

Тамхичны гай биз ээ

Холбоотой мэдээ

Back to top button