Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

АНУ: Бодлогын хүүг өөрчлөөгүй ч энэ онд 3 удаа бууруулна гэж тооцоолж байна

АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт /2024.03.20/  хуралдаж бодлогын хүүг тавдахь удаагаа өөрчлөхгүй үлдээх шийдвэр гаргасан байна. Тус сангийн захирал Жером Пауэлл бодлогын хүүг 5.25-5.50 хооронд барих шийдвэрийг танилцуулахдаа энэ онд 3 удаа хүүг бууруулна гэж тооцоолж буйгаа мэдэгджээ.

Одоогийн бодлогын хүү сүүлийн 23 жилийн хамгийн өндөр хэмжээнд байгаа юм. Цар тахлын үеэр АНУ-д инлфяцын түвшин 40 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Холбооны нөөцийн сан инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ хэд хэдэн удаа өсгөсөн нь өнгөрсөн жил үр дүнгээ өгсөн юм.

Жером Пауэлл

АНУ инфляцын түвшнийг 2 хувьд барих зорилготой. Холбооны нөөцийн сангийн хувьд энэ жилийн эхээр инфляцын дарамт өндөрссөн түвшинд байгаа гэж үзсэн. Гэхдээ энэхүү нөхцөл байдал инфляц аажмаар 2 хувьд хүрэх төлөвийг өөрчлөхгүй гэж Пауэлл хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Хэрвээ инфляцын дарамт буурахгүй бол бодлогын хүүг өөрчлөхгүй урт хугацаанд тогтвортой барина гэж тэрбээр нэмж хэлсэн юм. Бодлогын хүүг өөрчлөлгүй үлдээх шийдвэр гарсны дараа АНУ-ын томоохон хувьцааны индексүүдийн ханш нэмэгджээ.

Хэдийгээр албан тушаалтнууд энэ жил гурван удаа бодлогын хүүг бууруулна гэх байр суурьтай буйгаа баталсан ч ирэх жилийн хувьд таамаглалаа өөрчилсөн байна. Холбооны нөөцийн сан 2024 онд дөрвөн удаа бодлогын хүүг бууруулна гэх байр суурьтай байсан үүнийгээ багасган гурван удаа болгосон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button