Улс төрийн мэдээ

Ж.Батсуурь: Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “амлалт биш, ажлын төлөвлөгөө” болон бэлэн болсон

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900” эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрийг Үндэсний Аудитын газар албан ёсоор хүлээлгэн өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол амлалт биш, ажлын төлөвлөгөө юм. “Бүтэн Монгол” төлөвлөгөө маань 9 бүлэгтэй. Заавал хийх 9 зорилттой. Заавал хийж, үр дүнд нь Монгол улс дэлхийн дунджаас дээгүүр хөгжилтэй болох 9 зорилт юм шүү .Манай хөтөлбөр зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэг бүрчлэн задраад, ажил болох тов тодорхой 900 гаргалгаатай. Ийм учраас бид энэ сонгуульд стратегийн 9 заалт, 9 бүлэг бүхий “Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөр”-өө дэвшүүлсэн” гэлээ.

Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэнгээр ахлуулсан мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж тэргүүтэй төлөөллүүд улс орны өнцөг булан бүрээс олон мянган гишүүд, дэмжигчдээсээ авсан саналыг нэгтгэн боловсруулсан мөрийн хөтөлбөрийн бодлогын баримт бичгийг 2024.03.24-ний өдөр Үндэсний Аудитын газар албан ёсоор хүлээлгэн өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-24 17:55

За бүхэнд амжилт хүсье. Үнэхээр л ардчилсан үзэлтэй нам мөн юм бол иргэдэд одоо эзэмшиж байгаа 0.7 болон зуслангийн газруудыг нь хувьчилж өгөх хэрэгтэй. Мөн иргэдийн хувийн өмчийн байшин барилгын нураана буулгана хураана гэж айлгахгүй гэдэгт итгэж байна. Амжилт! Хамгийн гол нь дуугарв�##� дуу нэг, дугтарв�##� хүч нэг байгаарай.

Зочин
Зочин
2024-03-24 22:11

Ха ха

Зочин
Зочин
2024-03-24 22:28

Намууд мөрийн хөтөлбөртөө авилгачдыг устгана гэж оруулахгүй юм байхдаа.

Зочин
Зочин
2024-03-24 23:03

Өөрийнхөө намын гишүүдэд мөнгө өгч байж 9 сууд�##� л авна. Тойргоос 2 гарна.

Зочин
Зочин
2024-03-26 12:21

Ардчилсан намын нэрийг ашиглаж гарч ирсэн луйварчид яваагүй цагт ардчилсан намыг хэн ч дэмжихгүй! Ард түмэн тэнэг биш!!!

Холбоотой мэдээ

Back to top button