Top StoriesСонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН: Хэрэгт холбогдогсдод сануулав / АН: Л.Гантөмөрийг эсэргүүцэгчдийн эсрэг хамгаалалт гаргав

Өнгөрөгч бямба гарагт /2024.03.23/ МАН Бага хурлаа, АН Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн эцэслэлээ. Улмаар ням гарагт Үндэсний аудитын газарт хүргүүлсэн юм. Хоёр намын хаалттай хуралдааны хөшигний ард юу өрнөв.

-МАН-ын удирдлагууд “Хэрэгт нэр холбогдсон л бол нэр дэвшүүлэхгүй” гэж сануулжээ-

Монгол ардын намын Бага хурал 10.00 цагт товлогдсон ч, 11.30 цаг хүрч эхэлсэн. Хэрүүл уруулгүй, дуулиан шуугиан багатай, жигтэйхэн эв нэгдэлтэй хурал болсон тухай дуулдав. МАН мөрийн хөтөлбөрөө ч, нэр дэвшигчдээ ч хэлэлцсэн байна.

Одоогийн УИХ-ын гишүүд болох Ж.Эрдэнэбат, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Сандаг-Очир нараас эхэлсэн хууччуул нэр дэвших хүсэлтээ намдаа өгцгөөжээ. Бүр анхан шатны шүүхээр ял сонссон Б.Энх-Амгалан, хэрэг нь шүүх рүү шилжсэн Н.Наранбаатар нар ч нэр дэвшихээ санаархалтайгаа нуусангүй.

Гэвч хурал доторх уур амьсгал тэдний хүслээс өөр. Намын дарга, генсек хоёр нь авлига, албан тушаалын байтугай хэрэгт нэр холбогдсон хүн бүрийг дэвшүүлэхгүй гэдэг үгээр сануулга өгчээ. Тодруулбал,

Намын дарга Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай тэмцэх ажлаа үргэлжлүүлнэ. Хэрэгт нэр холбогдсон хүн бүрийг хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Намын генсек Д.Амарбаясгалан: МАН сонгуульд нэр дэвшигчийг дэвшүүлэхдээ хөрөнгөтэй, хөрөнгөгүй, эрх мэдэлтэй, мэдэлгүй гэж ялгахгүй. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй, улс төрийн болон намын ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, боловсрол, дадлага туршлага, багаар ажиллах зарчим, тойргийн иргэдийн дэмжлэгтэй байх зэргийг харгалзана” гэжээ.

Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа ажилласан. Ажлын хэсэгт дэд сайд асан О.Батнайрамдал, Ерөнхийлөгчийн хүргэн Б.Пүрэвдагва, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг нарын залуус багтаж.

Тус нам мөрийн хөтөлбөрийнхөө гол амин сүнсийг бүсчилсэн хөгжил болоод эдийн засгийн өсөлтийг айл бүрийн хаалгаар оруулахад анхаарсан гэж тодорхойлж. 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлж 10 мянган ам.долларт хүрнэ гэж төсөөлжээ.

Нийт 40 гаруй мянган иргэн, 38 мэргэжлийн холбоодод нэгдсэн 500 гаруй байгууллага, аж ахуйн нэгжээс ирсэн салбар бүрийн шинэчлэлийн асуудлыг тусгасан аж.

-АН-ынхан хатуу хамгаалалт дор хагас өдөр хуралдав-

Ардчилсан нам Т.Ганболдын “Corporate” зочид буудалд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулав. Эхлээд тус намын Улстөрийн зөвлөл хуралдаж, үдээс хойш 15.00 цагт эхэлсэн.

Юун түрүүнд хэвлэлд асар хаалттай болов. Ядаж нэг давхарт нь орж зогсоод орсон, гарсан гишүүдээс байр суурийг нь сонсох ч боломжгүй, хамгаалалт гаргасан байлаа. Эв түнжингүй байдал үүсэх, хэрүүл уруул гарахаас болгоомжилсон хэрэг гэж харав. Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн залуучууд үүдэнд нь зогсоод “Л.Гантөмөр өргөдлөө өг” гэсэн бичигтэй лоозон барьж гарч ирснээр батлагдсан. Тэд “Завсарласан хуралдаа орох гэсэн боловч оруулахгүй байна” гэж хэсэг бужигнасан юм.

Энэ удаагийн хурлаар зөвхөн мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн бөгөөд энэ долоо хоногт дахин хуралдаж, нэр дэвшигчдийн асуудлаа ярихаар төлөвлөжээ. ҮБХ-ны 504 гишүүнээс 300 гаруй нь ирж, 60 гаруй хувийн ирц бүрдүүлж. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нар ирж оролцсонгүй. Харин өөрсдийн биет төлөөлөгчдөөрөө дамжуулан үгээ дайцгаажээ. Жишээ нь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогтоор, С.Эрдэнэ А.Цэрэнбатаар, Ц.Элбэгдорж О.Чулуунбилэгээр гэхчлэн.

АН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн буюу АН-ын Сургалт судалгааны газрын дарга нь хариуцсан гэгдэж байв. Нөгөө талаас Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ фракцаас АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулж, энэ сарын 21-нд хэлэлцүүлж хүртэл амжсан. Мөн АН-ын дарга Л.Гантөмөр намынхаа 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа-2050”-тай нийцүүлэн боловсруулах чиглэл өгснөөр гишүүдээ бухимдуулсан.

Ингэж гурвалжин, дөрвөлжин болсны эцэст ямартай ч, “Бүтэн Ардчилал” үндэсний хэмжээний аяныхаа үр дүнгээр олон нийт, мэргэжлийн холбоодоос авсан саналаа мөрийн хөтөлбөр болгон нэгтгэн боловсруулсан аж. Нийт 79 мянган гишүүн, 39 салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын саналыг тусгасан гэв.

Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх гэх мэт эрхүүд нь хангалттай байгаа ч эдийн засгийн эрх чөлөөгөө бүрэн эдлээгүйгээс ардчиллын үр өгөөжийг бүрэн хүртэж чадахгүй байна. Иймд эдийн засгийн либералчлах бодлогыг барьж, ажил хийж байгаа хүн нь илүү сайхан амьдрах, хувийн хэвшил хөгжлийн түүчээ болно гэсэн суурь зарчим дээр суурилна” гэжээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Авлигыг зогсооё, дарангуйллыг зогсооё. Авлигын суурь нь өөрөө Төрийн өмчит компаниуд болчхоод байна. Тиймээс Төрийн өмчит компаниудыг олон нийтийн мэдэлд оруулъя” гэжээ.

АН мөрийн хөтөлбөртөө, Стратегийн 9 заалт, 9 бүлэг бүхий “Эрчимт хөгжлийн 9:90:900 хөтөлбөр” гэж тусгажээ. Зогссон хөгжил, царцсан амьдралаа сэргээж, цөхөрсөн олноо сэрээж, хөгжил дэвшилд түүчээлэн хүргэх, заавал хийх 90 ажилтай. Нэг бүрчлэн задраад, ажил болох 900 гаргалгаатай. Мөн тэд “Бусад намын мөрийн хөтөлбөрүүдээс ард иргэдэд очих өгөөж илүү. Өмнөх мөрийн хөтөлбөрөөс хол илүү боллоо” гэж дүгнэцгээжээ.

Н.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-25 08:45

МАН, АН намуудад авилгaлчид дүүрэн. Тэгсэн мөртлөө авилгaлтай тэмцье гээд байдаг. Ичмээр булайнууд.

Зочин
Зочин
2024-03-25 10:17
Reply to  Зочин

АРДЧИЛСАН нам С.Эрдэнэ түүний хамсаатангууд МАН ын АН ыг хаг�##�ан бутаргадаг троллуудаас сайтар хамга�##�агдах ёстой. МАНын гарын дохиогоор УБЕГ ардчил�##�аар 4 жил тоглосон шүү.Одоо тийм занганд орж болохгүй.С.Эрдэнэ , С Баярцогт нараас зайгаа барьж явах ёстой .

Сү Батболд буруугүй,та нар буудаад ч нэмэргүй !
Сү Батболд буруугүй,та нар буудаад ч нэмэргүй !
2024-03-25 12:01
Reply to  Зочин

Тэгээд Баттулгыг тойрон хүрээлэх үү, ёстой солиоров оо ?!

Зочин
Зочин
2024-03-25 10:08
Reply to  Зочин

МАН ч худлаа даа.ЖДҮХС г цөмлөгчдийг бүгдийг оруулахгүй гэсэн .Зарим нь УИХд ороод ирсэн .Зарим нь яам тамгын газар , ерөнхийлөгчийн зөвлөх , засагт 49 үүлээ ороод ирчихсэн сууж байна . Нөгөө ха�##�гаар гаргачихаар тооноор хаяагаар ороод ирдэг гэдэгтэй адил юм болсон. МАН д ИТГЭХЭЭ БАЙСАН. Мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилладаг НАМ

Зочин
Зочин
2024-03-25 09:34
Reply to  Зочин

Яг тийм, бүгд хулгайч авлигчин, нүүрсчин газрын наймаачин өлөн шун�##�тай л�##�рууд!

Бат
Бат
2024-03-25 09:30

Юун Дэнзэн бэ? Энэ авилга, �##�бан туша�##�ын гэмт хэрэгт оролцсон нөхдүүдээр мөрийн хөтөлбөрөө хийлгээд байхдаа яадгын. Б�##�ай юм

Зочин
Зочин
2024-03-25 09:43

МАН одоо ичээч. Авилгач, �##�бан туша�##�аа урвуулан ашиглаж ард түмний хувьцааг нь эзэмшдэг ЭТТ-ийн лицензтэй т�##�байг хулгайлж авсан ГЕНСЕК-ээ �######�уулж чадахгүй байж битгий ингэж уянг�##�ж бай. Лицензтэй т�##�бай гэдэг чинь асар олон сая тэрбум, их наядаар үнэлэгдэх б�##�ансад бүртгэлтэй хөрөнгө шүү дээ. Одоо тэр их хөрөнгө нь яасан. Б�##�ансаас хасагдах л байх даа нам гүм болгож байгаад сонгуулийн дараа. Худ�##�ч Оюук.

999999
999999
2024-03-25 10:50

Ажил хийдэггүй МАН-аас с�##�ж л байв�##� чөтгөртэй байсан ч яахав

999999
999999
2024-03-25 10:51

Данхан толгойтоо ЖДҮДС-аас 950 саяыг шаасан Н.Учр�##� хулгайч нэр дэвшихгүй шүү

Зочин
Зочин
2024-03-25 11:38

АН ажил хийдэг шүү энэ удаа сонгоод үзэх л хэрэгтэй

Зочин
Зочин
2024-03-25 13:14

Ха ха энэ намууд гэх нэрийн дор хулгайч луйварчид л оршдог бус уу. Удахгүй �##��##�цаад дуусах байлгүй

ЗочинБУЗРЫГ БУЗРААР
ЗочинБУЗРЫГ БУЗРААР
2024-03-25 14:04

та нар бузар бат үүл, баярцогт хужаа нартай тэмцээд �##�аад хаяач

Зочин
Зочин
2024-03-25 14:29

Энэ Хүрэлсүх одоо дүү, хүргэн бүх хамаатнаа төрд шургуулж татвар төлөгчдөөр тэжээлгэх санаатай юм байх даа

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
2024-03-25 15:08

Гантөмөр өө , чи золигтохоо болиоч ээ - юун ... 2050 мавь солиороно вэ , олон нийт чамайг тэвчээртэй хүлээгээд - тойрон хүрээлээд байгаа шүү . Гэтэл чи жинхэнээсээ " морь унасан толгойгүй хүн " байсаар байх юм - амбицтай бай , иргэний зоригтой бай , гишүүд - дэмжигчидын итгэл , найдварын илэрхийлэл бай ...

Зочин
Зочин
2024-03-25 18:43

Монголд ийм олон нам байдаг юм уу шударгуу нам �##�ь нь бол манайхаан.мань нь бүр самуураад байна.яана вэ

Холбоотой мэдээ

Back to top button