Гадаад мэдээДЭЛХИЙ

Франц улс терроризмын сэрэмжлүүлгийг дээд түвшинд зарлалаа

Баасан гарагт /2024.03.22/ Москва хотод террорист халдлага болж 130 гаруй хүн харамсалтайгаар амь үрэгдсэн. Тэгвэл тус халдлагын дараа Францын засгийн газар терроризмын сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд болгож байгаа хэмээн тус улсын Ерөнхий сайд Габриел Аттал мэдэгджээ.

Аттал X буюу хуучин Твиттер дээр бичихдээ “Исламын улс бүлэглэл халдлага үйлдсэн гэж мэдэгдэж, манай улсад заналхийлээд байгаа тул энэ арга хэмжээг авч байна” гэсэн юм.

Францын терроризмын сэрэмжлүүлгийн систем гурван түвшинтэй. Хамгийн өндөр түвшин нь дотоод эсвэл гадаадад халдлага гарсны дараа эсвэл халдлага тун удахгүй гарна гэж таамаглаж байгаа үед зарладаг.

Терроризмын эрсдэл хамгийн өндөр гэж үзсэн үед галт тэрэг, нисэх онгоцны буудал, шашны ач холбогдолтой олон нийтийн газруудад зэвсэгт хүчний эргүүлүүд байршуулах гэх мэт арга хэмжээ авдаг байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button