Улс төрийн мэдээ

"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ өнөөдөр ээлжит бусаар хуралдана

"Оюу толгой" ХХК-ийн ТУЗ өнөөдөр 17.00 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ.

Энэ талаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэв.

Хуралдаанаар, Антре Гоулд (Entree Gold) компанийн эзэмшил дэх тусгай зөвшөөрлийн хоёр талбайг "Оюу толгой" ХХК-д шилжүүлэн авах эсэх асуудлыг хэлэлцэх аж.

Энэ нь Монголын талд маргаантай асуудал гэдгийг дэд сайд Б.Солонгоо онцолжээ. 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах үед энэ хоёр талбай "Оюу толгой" ХХК-ийн эзэмшилд байгаагүй. Буюу өдгөө нэмж оруулах нь, хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээ нэмэгдэнэ. Улмаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ч сөхөгдөх бололцоотой гэж тайлбарлажээ.

Түүний тайлбар дор бүрэн эхээр:

"Антре гоулд компанийн эзэмшлийн хоёр тусгай зөвшөөрлийг Оюутолгой ХХК шилжүүлэн авахтай холбоотой хэлцэл нь өнгөц харахад тус компанийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын нэг хэлцэл мэт боловч үр дагавар ихтэй, нухацтай бодох шаардлагатай асуудал юм. Хэрэв энэ хэлцэл хийгдвэл Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээг гэрээ байгуулах үед Оюутолгой ХХК эзэмшдэггүй байсан тусгай зөвшөөрөлтэй талбайд хамааруулж өргөжүүлнэ гэсэн үг.

Тодруулбал Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд “Гэрээт талбай” гэх тодорхойлолт байдаг. Гэрээт талбайгаас олборлож худалдсан бүтээгдэхүүнд төлөх нөөц ашигласны төлбөрийг 5% тооцож тогтворжуулсан. Гэрээт талбайд Антре гоулд компанийн эзэмшдэг тусгай зөвшөөрөлтэй талбайг оруулах эсэх асуудал дээр дурдсан хэлцлийн үр дүнд шийдэгдэх бөгөөд үндсэндээ Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж байна.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад бараг 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд үүссэн татварын маргааны асуудал шийдэгдээгүй төдийгүй улам төвөгтэй болохоор байна.

Антре гоулд компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайн хувьд өөрт ашигтай заалтыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгуулж, үйлчлэх хүрээг өргөжүүлэх боломжийг нээлттэй болгосон нь нэг талыг барьсан, манай талд ашиггүй гэрээ байгуулсны нэг л жишээ юм.

Дашрамд дурдахад Антре гоулд компанийн гаргасан хувьцааны 16.5%-ийг Рио Тинто шууд бусаар эзэмшдэг. Хэлцлийн үр дүнд Антре компани шилжүүлсэн тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын эдийн засгийн үр өгөөжийн 20%-ийг хүртэхээр байна".

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Эзэн нь юмаа мэддэгсэн энэ луйварчдыг яая даа яшиг гэрээгээ цуцалмаар юм манайд ашиггүй юм бол заавал ашиглах хэрэг байна уу

Зочин
Зочин

Усгүй болох гээд бна
эрхэм ТУЗ гишүүдээ арга хэмжээ авч чадахгүй юу

Ч. Туяа
Ч. Туяа

ОТ-д амжилт хүсье

Зочин
Зочин
Reply to  Ч. Туяа

Монголоос зайл. Энд юугаа шиншилж яваа юм.

Монгол
Монгол

ОЮУТОЛГОЙН ТУЗ-ийн ӨЛӨН ХУЛГАЙЧУУДЫГ СОЛИВОЛ ЯАСАН ЮМ БЭ. ТЭР НЭГ АМАНДАА АДСАГА ЗУУСАН, ТИТЭМ ҮГ ХЭЛДЭГ ХУЛГАЙЧ НЬ ТУЗ-өөс ГАРСАН УУ. ЭНЭ 2 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЮУТОЛГОЙД НЭГТГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЕР НЬ ОЮУТОЛГОЙН АШИГЛАЛТЫГ ЗОГСООВОЛ ХОЖИМ БИДЭНД ХЭРЭГТЭЙ ШҮҮ. ГОВЬ УСГҮЙ БОЛЛОО ХУЛГАЙЧУУДАА. 1 ТОНН УС 1 СЕКУНДАД АШИГЛАЖ БАЙНА АРАЙ ЮУ

Mongol
Mongol

Ot mongol erguulj abah heregtei geree hiisen urbagchidaa tsaazal jild mongol ulsiin buh tusuliig dabsan asjig olj ba 12terbum mongold yamar ch ashig hubiarlahgui

Зочин
Зочин

Юун нэмэлт талбай одооны дээрмийн ашиглалтаа зогсоо

Зочин
Зочин

Зүгээр л улсдаа буцааж ав. Авилгачдын аманд бүү өг

Холбоотой мэдээ

Back to top button