10 хүн угаартсан хэргийн газраас: Иргэд нүүрсэнд буруу өгч, Засаг дарга угаар мэдрэгч тараасан гэв
Бидний зорьсон Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны дугаар тоотод хашаа байшин сахисан цагаан нохой үлджээ. Түүнийг тойрон гэдэс цувдай харагдах ч тасдагдаж, хазагдсан юмгүй бүхлээрээ. Тогоотой хоол нь царцаж, цэлэлзжээ. Чих нь буусан тэр нохой танихгүй зочдын өөдөөс хуцах тэнхэлгүй.
Хөршийнх нь хэлснээр энэ цагаан нохой олон жил хашааг сахиж байгаа аж. Нохойг харахад жин сайн, эзэд нь түүнийг сайтар хооллодог байсан бололтой.
Нохойны эзэн есөн нөхдийн хамт арвуул өнгөрсөн бямба /2024.03.23/ гарагт, энэхүү цэнхэр байшингийн нэг давхарт угаартаж амь насаа алдсан юм. Хэргийн газрын үзлэгээр яндагийн хаалтыг таглаж хоносон, утаа мэдрэгчгүй байсан гэх урьдчилсан дүгнэлт гараад буй.
-Тэд яндангийн хаалтыг нээлтэй байсныг би харсан. Энэ хэрэг нүүрснээс л боллоо-
Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны зам дагуух дэлгүүрийн үүдэнд хэсэг хүмүүс сууна. Хэргийн талаар асуухад бүгд мэдэж байв.
Иргэн Н.Пунцагдаш "Энэ улсууд бүгд ажилтай төрөлтэй, амьдралынхаа төлөө, нэг шуудай нүүрсний төлөө явдаг байсан хүмүүс. Яндангийн хаалтаа хаасан гэж байгаа юм. Би өнгөрсөн газар нь очиж, дүүтэй нь цуг цэвэрлэгээ хийсэн. Биднийг очиход хаалт нь онгорхой байсан. Хаалтыг хаагаагүйгээс болсон гэх гэж байгаа бол худлаа шүү. Нүүрснээс л болсон. Энэ бол нүүрсний асуудал.
Бид нар уудаг л болохоос хүн шүү дээ. Тэр дунд миний хайрлаж хүндэлж байсан гурван дүү минь байсан. Тэр улс барилгын ажил хийдэг байсан юм. Дүү нараа алдаад сэтгэл жаахан таагүй явна аа. Би архичин ч гэлээ хүнийг хайрладаг ухамсартай хүн.
Миний хажууд зогсоо залуугийн хүргэн нь ч тэнд байсан. Хоёр сайхан хүүтэй хүн байв. Энэ хүн гирвэшээд дүүгийндээ очиж, эмгэнэл илэрхийлж чадахгүй зугтаж л явна. Гэхдээ бид тэднийхээ ажил явдалд нь тусална. Эхнээсээ цуглацгааж байна" гэлээ.
-Засаг Дарга С.Очир: Тухайн айлд 2019 онд угаарын хий мэдрэгч өгч байсан-
Хэдийгээр тэд яндангийн хаалтыг хаасан байлаа ч угаарын хий мэдрэгчгүй байсан нь цагдаа болон онцгой байдлын дүгнэлтээр гарсан. Гэр хорооллын айл өрхүүд шахмал түлш хэрэглэж эхлэх үед Засгийн газраас тус төхөөрөмжийг өрх бүрд нэг удаа үнэгүй олгосон байдаг. Энэ нь угаарын хий ялгарч эхлэх үед чангаар дуугарч, айл угаартаж буйг дуулгах боломжтой.
Тэгвэл тэдгээр иргэн угаарын хий мэдрэгчтэй байсан бол өнөөдөр эрдэнэт 10 хүний амь эрсдэхгүй, амьд сэрүүн байх боломжтой мэт. Иймд Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга С.Очироос тус айлд угаарын хийн мэдрэгч олгож байсан эсэх асуудалд тодруулга мэдээлэл авлаа.
Үүнд хариулахдаа "Тэдний хоёр нь манай хорооны иргэн байсан. Бусад нь Чингэлтэй, Баянзүрх дүүргийн харьяат улс юм байна. Оршуулах ёслол нь болоогүй байхад юм яримааргүй байна, хүнлэг хандах хэрэгтэй. Иймд зарим зүйлсийг ярихгүйг ойлгоорой.
2019 оны арваннэгэндүгээр сард тухайн айлын эзэн болох ганцаараа амьдардаг байсан талийгчид угаар мэдрэгч тарааж өгөөд, манайхаас таван хүн очсон байна. Ажиллагааг нь зааварлаад, гарын үсгийг нь зуруулж авчээ. Уг мэдээллийг архиваас гаргаж ирээд цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө. Харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Цагдаагийн байгууллагын хяналтад байдаг хүмүүс юм" гэв.
Уг мэдээллийг авсны дараа бид хэргийн газарт ирэв. Залгаа байшинд нь хүн байсангүй. Тэдний хашаанд хураалттай нүүрс, саяхан овоолсон гэмээр хувцас эд хэрэгсэл байв. Үүдний пинтэй, шахмал түлш хураасан айлд бага насны дөрвөн хүүхэдтэй эмэгтэй амьдардаг байсан ч ослын маргааш өглөө нүүчихсэн гэж урд хөрш нь хэлэв.
Хэрэг гарсан байшинд дөхвөл үүдийг нь цоожлоогүй, мөнгөлөг цагаан цоож зүүгээд орхижээ. Хаалгыг нь татахад айлд байдаг бүхий л тавилга хэрэгсэл байлаа. Үүнийг талийгчийг өөд болсны дараа ах дүүс, анд нөхөд нь цэгцэлж тэнд байршуулсан, угаас тэнд байдаг байсан эсэхийг таашгүй. Тэндээс таагүй үнэр үнэртэх аж.
Байшинд зөвхөн ор, ширээ, сандал үлджээ. Тэнд зул барьж, тахилын өмнө зассан идээ, маанийн хүрд байгаагүй ч тахил тавьж, хадгаар хучсанаас харахад ёс үйлдэж, хүндэтгэл үзүүлсэн нь харагдана.
-Хөрш: 20 жил биднийг тайван байлгаагүй учраас санаа амарч, баярлаж байна-
Хашаан дахь хөрш нь тийн нүүсэн тул бид хамар хашааны нь айлаас мэдээлэл авлаа. Харамсалтай нь тэр хөрш айлаа, эрдэнэт арван хүний амь эрсэдлээ гэж гашуудаагүй байна.
Тэрбээр "Өглөө би ажилдаа явж байхад 10-уулаа хойд байшинд орж байсан. Маргааш нь ажлаасаа буугаад иртэл цагдаагаас залгаад, танай арын улсууд нас барчихлаа гэхэд нь “Ашгүй гудамж цэвэрлэчихлээ” гэж хэлсэн. Байшин дотор газар дээрээ 10 хүн нас барсан. Сэхээнд орсон хоёр хүний нэг нь өчигдөр нас барсан байна. Миний мэдэхийн гурван эмэгтэй хүн надтай зөрөөд орсон. Өчигдөр намайг эзгүйд төрсөн дүү нь ирээд хашааг нь түгжиж, нохойд нь хоол өгөөд явсан байна.
Хажуугийн байшинд нь дөрвөн жаахан хүүхэдтэй хүүхэн байдаг байсан. Хажууд нь хүн үхсэн гээд өглөө нь явчихсан.
-Энэ хавийн хүмүүс гашуудаж байна уу?
-Юун гашуудах. Бүр баярлачихсан байна. Энэ хавийн таарсан хүмүүс ашгүй бүгдээрээ явж амарлаа гэцгээж байна. Аргагүй хүнд улс. Тэр дунд олигтой нэг ч хүн байгаагүй л дээ. Тайван байлгахгүй, айл болгоныг ухаж төнхөж, хулгай хийнэ. Айлын хүүхдүүдийг айлгаж ичээнэ. Зовлонтой улс байсан юм.
Тэднийг шөнийн гурван цагт нас барсан байсныг нь хамт архи уухаар ирсэн Сэлэнгийн Энхээ мэдээд дуудлага өгсөн байна лээ. Шөнөжин байцаагдаж суугаад өглөө нь гарч ирсэн.
-Танайх эндээ удаж байна уу, олон жил айл хөрш байсан уу?
-Энд 20 жил болж байна. 20 жил энэ архичингуудыг харлаа. Манайх нүүж байгаа.
Миний санаа амраад энэ хавьд хулгай орохгүй нь гэж л баярлаж байна. Усны тэрэг ч байсан аваад явчихдаг. Хашааны банз ч аваад арилна. Муухай ч гэсэн үнэн нь тэр.
-Нас барсан хүний тоо 11 болсон гэж та хэллээ. Мэдээллээ хаанаас авсан бэ?
-Ханын материал дээр буухад л "Танай арын хашааныхан тэгж, тэр нь тэгж" гээд бүгд дор бүрнээ ярьж байгаа юм. Энэ хавьд 20 гаруй архичин бий.
Талийгчийн хашааг манайх 20 гаруй жилийн өмнө авах гэж байхад өвөө маань хашаанд нь муур үхсэн байна. Хэзээ ч хүн тогтохгүй гэсэн. Орсон хүн болгон өөдлөхгүй байсаар гардаг.
Тэднийг өөд болсонд анд нөхөд, ах дүү, ар гэрийнхэн нь гашуудаж байгаа бол хамар хашааны хөрш нь ийм байр суурьтай байна. Хэдийгээр тэд архи уудаг, хөршийн нь хэлснээр хулгай хийдэг байлаа ч эрдэнэт хүний алтан арван амь хураагдсан том гарз гарч, олон айл өнчирч, олон эцэг эх үрээсээ хагацахын зовлонд унаад байгаа юм.
Энэхүү сурвалжилгаараа иргэд та бүхэнд болзошгүй угаарын хийн аюулаас сэргийлж, түүний ажиллагааны хэвийн байдалд анхаарч, зуух яндангийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангийн хаалтыг бүрэн хаахгүй байх, унтахынхаа өмнө галласан бол зуухны хэсгээр утаа алдаж байгаа эсэхийг шалгаж байх шаардлагатайг энэ ташрамд сэрэмжлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгэлгүй яахавдээ 20 жил ойр хавиихнаа зовоосон архичид байждээ архинаасаа болж үхсэн хохь шүүдээ
Тэр нохой л үнэнч байждээ хүмүүс хооллож буян болоосойдоо хүмүүс нь нохойноос дор байцгааждээ
Хэргийн газрын үзлэг хийсэн цагдаа нар яндангийн ха�##�тыг нээсэн байж таарна?! Тэхгүй бол байшин дотор угаарын хий хуримтлагдсан байгаа шдээ?
Г�##� түлдэг пийшин зуухны янданг ойр ойрхон хөөлөж байхгүй бол яндан зуух нь хөөгөөр дүүрч угаартана
шүү дээ.хөө дүүрсэн бол ха�##�ттай ха�##�тгүй адилхан шүүдээ.
Nuursnii tomiig ni hytad ruu gargachihaad ard tumend himiin horoor baritsalduulsan nuntag hog tuluulehee boliochee,erunhiilugch erunhii said busad olon setertenguud ee!Erdenet hunii ami ersdej ard tumen chini habdaraar ubchilj hetsuudeed baina sh dee
Шатдаг бүх юм угаар гаргана, нүүрс, мод, цаас, бензин, солярк, газ бүгд шүү
Тийм шүү! чүдэнз зураад л утаа гардаг? Утаагүй шахм�##� түлш гэж ард түмнээ ингэж ч хуурах гэж дээ! Олон ч хүний амийг авлаа, цаашаа дахиад хэдэн хүн!?!?!?
Эрдэнэт хүнии амь ч гх шг..Муусайн архичин.хулгайч нарыг хүнии тооноос хасах хэрэгтэй..Энгиин схан ардуудыг зовоодог муусайн хулгайч ш.аарнуудыг бурхан энэ мтээр гэсгээсүгэй..
ямар аймаар юм вэ ойр тойрны хүмүүсээ хүртэл гомдоож байж дээ
Тэр хавийн оршин суугчид бүгд үхээсэй �######�аасай гэж боддог байжээ
Тэр ха�##�ттай нээлттэй бх ямар хамаатай юм бэ...тэр хорыг гадагшлуулж хотыг бүрхүүлж хурдан газар дээр нь бус аажмаар хордуулж бх ёстой гэсэн үг үү...хор түлүүлээд бнашдээ...
Ойр хавийнхан нь тэгж их үзэн ядаад байсан юм бол хэн 1 нь санаатайгаар хорлосон юм биш биз. 90 оноос өмнө ажилгүй 1 ч хүн байдаггүй , улсын үйлдвэрүүд өглөө 8 цагт ажил нь эхэлж орой 5 цагт тардаг болохоор архидаж явах завгүй байсан учраас маргаашдаа санаа зовохгүй амар амг�##�ан байжээ. Улсын үйлдвэрүүдийг устгаж хувьчилж авсан МАН АН-ийн луйварчид гол буруутан шүү!!!
Хаа хаанаа хариуцлагатай байгаачээ! Муу л бол захын хар гэр гэгчээр шахм�##� түлшинд буруу өгөөд байх юм!!!
Тэр хөрш хүмүүс нь ямар сонин муухай хүмүүс вэ? Мөнгө авсан юм байхдаа, 10 хүн үхлээ гээд баярласан ч гэх шиг тэнэг вэ? Наадах чинь архинаас биш тэр сайжруулсан түлшнээс чинь болсон шүү! Маргааш чиний ээлж ирээд уцаарлаад үхэхийг таашгүй ш тээ, за угаартаж үхдэггүй юмаа гэхэд утаанаас нь хордоод хавдар болж үхэх ч юм билүү? Яаж үхэхээ мэдэхгүй байж ямар их баярладаг новш вэ.
10 хүн гэдэг том хохирол ш дээ.
Хөршүүд баярлаад тэнэг л байна даа
Үйлийн үр бий.
Угаар мэдрэгч тараагаад ойр орчимд нь харг�##�зах эрүүл хүн байхгүй бол энэ тохиолдолд яг яах ёстой юм болдоо дан ганц утаа мэдрэгчндээ ч биш л дээ т�##� т�##�аас нь бодолцох л асууд�##� шүү дээ
Үнэхээр 20жил зовоож тарчлаасан юм бол амьд дээр нь л нүүхэд яасан юм бэ? Заав#л үхсэнийх нь дараа нүүснээ баярлаж энэ тэр яана даа.
Hohinee gj hursh ail zuw heljee muu amid yawahaar sain uh gj unen shu