Нийгэм мэдээ

Сураггүй болсон 82 настай эрэгтэй, эмэгтэй хоёрыг хайж байна

Өнгөрсөн өдөр /2024.03.27/ төөрсөн сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд ирлээ.

Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Завхан аймагт мөс цөмөрсөн хоёр тохиолдол гарав. Түүнчлэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас “Төмөртийн гол” хүртэлх зам цасанд хаагдсан дуудлагаар алба хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байна.

Маргааш III/29-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-28 10:11

ЯАСАН Ч АЙМААР ЮМ БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ УХАЖ ТӨНХӨЖ ХАРИЙН ХУЛГАЙЧУУДАД ЗАРААД БАЙХААР ЭЦЭГ ӨВГӨДИЙН АРИУН НАНДИН ОНГОНЫГ ХАДГАЛСАН ЭНЭ АВШИГТ ХАЙРХНУУД ХИЛЭГНЭЖ БАЙГААГ МЭДЭХГҮЙДЭЭ ИНГЭЭД БАЙГАА ЮМ УУ? АЦНУУДАА ТЭР ХОЁР ХӨГШИН ИНГЭЖ САЙХАН НАСАЛЧИХААД ХЭДЭН МУУСАЙН АРЬС ШИРНҮҮД УРУУДАА Л БИЗ ЗӨНГӨӨР НЬ ХАЯАД ГЭРТЭЭ СУУЖ БАЙХГҮЙ МАЛААС ИЛҮҮ ХҮНИЙ АМЬ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ.ОДОО ОСГОЦООН ЯАНАА ХӨӨРХИЙ МЭНД Л БАЙГААСАЙ ДАА БУРХАН МИНУ

Холбоотой мэдээ

Back to top button