ЭДИЙН ЗАСАГ

Танилц: Гурилын үнэ Хонконгд хамгийн өндөр, ОХУ-д хамгийн хямд байна

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өчигдөр сэтгүүлчийн "Гурилын үнэ яагаад өндөр байна вэ" гэдэг асуултад "Монголд Оросоос өндөр үнэтэй байдаг. Орос бусад орноос хамгийн өндөр байна" гэх будилуу хариу хэлсэн. Үүнийг засаж хэлсэн ч бичлэгийн богинохон алдаатай хэсэг тасдагдаж, иргэдэд дэлхийн хамгийн өндөр үнэтэй гурил Монголд зарагддаг мэтээр ойлгогдов.

Тэгвэл дэлхийн 81 улсын үнийн мэдээллийг багцалдаг сайтад мэдээлснээр улс орнуудад гурилын дундаж үнэ 1.46 ам.доллар буюу 4964 төгрөг байна. Үүнээс хамгийн өндөр үнэтэй нь импорт давамгайлсан Хонконг хотод 4.03 ам.доллар байна. Энэ нь төгрөгт шилжүүлбэл 13 мянга 702 төгрөг юм. Харин гурилыг хамгийн хямдаар ОХУ болон Унгар улсад борлуулж байна.

ОХУ болон Унгарт гурилын үнэ 55 цент байна. Энэ нь 1870 төгрөг юм. Харин манай Монгол Улсын хувьд Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлд мэдээлсэн дүнгээр 2668 төгрөг байгаа юм. Энэ нь 0.8 цент юм. Хэдийгээр энэ дүн одоогоос дөрвөн сарын өмнө хоёр дахин бага үнэтэй байсан ч дээрх тоон мэдээлэлтэй жишиж үзвэл манай улс гурилыг дотооддоо их хэмжээгээр үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаг улс орнуудтай үнэ зэрэгцэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-28 11:53

Hong Kong USA unetei ch avdag tsalintai ni haritsuilaach ee

Оошлдрх
Оошлдрх
2024-03-28 15:53

Улсын тариа будаа дээр чийлэгсэд ард түмэнд тэслэгчид шийтгэдэш бнлэ.

Зочин
Зочин
2024-03-28 16:24

ЭРГҮҮ МИНЬ ЭЭ! ГУРИЛЫН ҮНЭ ОРОСОД ХАМГИЙН ХЯМД БХ НЬ МЭДЭЭЖ ШҮҮ ДЭЭ. УКРАЙНААС ӨЧНӨӨН МЯН.ТОНН УЛААНБУУДАЙ ХУЛГАЙЛААД ӨӨРИЙН УЛС РУУГАА ЗӨӨЧИХСӨН ЮМ ЧИНЬ! МАНАЙ АМАРБАЯСГАЛАН МЭТИЙНХЭН ТҮҮНЭЭС НЬ ЖААЛ ШААХЧИХГААД Л ДОТООДЫНХНОО ДАРАМТЛААД БГАА СУРАГТАЙ. ГЭХДЭЭ ТЭР САЛБАР ОДОО УНАЛТАНД ОРВОЛ ДАХИН СЭРГЭХЭД НИЛЭЭД ХЭЦҮҮ Л ДЭЭ!

Зочин
Зочин
2024-03-28 17:14

Угаасаа л оросын юм бүхэн чанартай бас хямд байдаг шүү дээ.

Зочин
Зочин
2024-03-28 20:51

Оросын буудайны үнэ түр зуурынх шүү. Хулгайлж авсан буудай нь удаан хадг�##�б�##� хөгцрөх шатах зэрэг �##�дагд�##�тай дээр нь иргэд нь ...

Холбоотой мэдээ

Back to top button