Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Ши Жиньпин гадаад хөрөнгө оруулагчдыг ятгахаар Америк захирлуудтай уулзлаа

Сүүлийн хэдэн сар БНХАУ-д эдийн засгийн өсөлт удааширч, хууль эрх зүйн зохицуулалт өөрчлөгдөн, үндэсний аюулгүй байдлын хэд хэдэн хууль батлагдсаны улмаас гадаадаас шууд орж ирэх хөрөнгө оруулалт буурсан.

Тэгвэл БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин гадаад хөрөнгө оруулагчдыг ятган сэнхрүүлэхийн тулд лхагва гарагт /2024.03.27/ арав гаруй Америк компанийн захирал, эрдэмтэн судлаачдыг хүлээн авч уулзсан байна.

Түүний хүлээн авч уулзсан хүмүүсийн дунд “Qualcomm”-ийн гүйцэтгэх захирал Кристиано Амон, “FedEx”-ийн гүйцэтгэх захирал Раж Субраманиам, “Blackstone Group”-ийн гүйцэтгэх захирал Стивен Шварцман нэр байжээ.

Ши Жиньпин тэдэнд хандаж АНУ-ын бизнесүүд БНХАУ-д үргэлжлүүлэн хөрөнгө оруулахыг урьж, зах зээлийг гадаад фирмүүдэд нээлттэй болгох шинэчлэл хийхээ амласан юм.

Уулзалтын талаар Хятадын Гадаад хэргийн яамнаас нийтэлсэн мэдээллээс харвал Ши Жиньпин “БНХАУ-ын өсөлтийн хэтийн төлөв гэрэл гэгээтэй, үүнд бид итгэлтэй байна” гэж хэлжээ.

Мөн Ши АНУ, БНХАУ-ын хооронд илүү сайн ирээдүй бий болгохыг уриалж “Эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй гэх мэт уламжлалт салбар ч бай эсвэл уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан зэрэг шинээр гарч буй салбарт ч АНУ, БНХАУ бие биеийнхээ хөгжлийг дэмжих хэрэгтэй” хэмээсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button