УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

УИХ-ын гишүүн дөрвөн жилд ₮149 саяын цалин авахын тулд сонгуульдаа ₮1.5 тэрбумыг зарцуулна

Улсын их хурлын гишүүний сарын цалин 3.9 сая төгрөг байна. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 11.5 хувь, хувь хүний орлогын албан татвар 10 хувийг төлж, татварын хөнгөлөлт эдлэхгүйгээр шууд 21.5 хувийг суутгуулдаг. Эдгээр татвар, шимтгэлийг төлөөд гар дээрээ нийт гурван сая 106 мянга 350 төгрөгийн үндсэн цалин авч байна. Энэ дүнгээр нь тооцоолбол, жилд 37 сая 276 мянгын цалин авч, бүрэн эрхийн дөрвөн жилдээ 149 сая 105 мянган төгрөгийн цалин авдаг аж.

Гэтэл Үндэсний Аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7 саяас нэг тэрбум 526 сая төгрөгийн хооронд тогтоосон. Энэ нь Сонгуулийн Ерөнхий хорооноос заасан дүн бөгөөд нэр дэвшиж байсан хүмүүсийн туршлагад дунджаар долоон тэрбум төгрөг царцуулагддаг гэх яриа бий.

Шууд тооцооллоор УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллах нь санхүүгийн хувьд үр ашиггүй, алдагдалтай нь харагдаж байна. Нэр дэвшихэд зарцуулах мөнгөн дүнг хамгийн багаар нь 1.5 тэрбум гэж үзвэл сонгуульд зарцуулсан мөнгөнийхөө 10 хувьтай тэнцэх дүнгээр цалин авдаг байгаа юм.

Үүнээс харахад, мөнгөтэй, сонгуульт ажлаа явуулах хэмжээний бэлтэй хүн улс төрд орж байгаа нь дээрх тооноос шууд харагдаж байна. Хэдийгээр улс төрийн мэдлэгтэй, чадвартай ч мөнгөгүй бол Улсын их хуралд нэр дэвшиж, сонгуульд оролцох боломжгүй дүр зураг ч харагдаж байна. Зөвхөн энэ сонгуулийн зардлаас үүдэн мэдлэгтэй, чадвартай хүмүүс улс төрд орж чадахгүй тойргийн гадна үлдэх шалтгаан болдог ерөнхий зураглалыг ч олж харж болохоор байгаа юм.

Тэгвэл 149 сая төгрөгийн цалин авахын тулд 1.5 тэрбум төгрөгийг золиослох нь эдийн засгийн үр ашиггүй. Энэ алдагдлаа нөхөх боломж нь УИХ-ын гишүүний эрх мэдлийг ашиглаж ашиг хонжоо олох, зардлаа нөхөх боломж тус эрх мэдэлд байна гэсэн үг.

Сурталчилгааны нийт зардлыг хандивын данс нээн тус бүрт данс хөтлөх бус, нэгдсэн нэг дансанд хандивыг төвлөрүүлж, түүнийг нь төрөөс жигд тэгш хуваарилан тэнцүү байдлаар сонгуульд оролцох боломжийг бүрдүүлэх шаардлагатай. Энэ нь боловсролтой мэдлэгтэй, эдийн засгийн дээрх шиг энгийн тооцооллыг хийж чаддаг хүмүүст улс төрийн үүд хаалга хаалттай болж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-28 16:06

Тэрбумтнууд л өрсөлдөж болох уу. Өнгө мөнгөний ийм төр байхаар улс доройтохын үндэс болдог доо

Зочин
Зочин
2024-03-28 21:34

мэдээж мэдээлэлд ойрхон бж энд тэндэхийн мөнгө цохино эв нь таарв�##� авилга тэрбум тэрбумаар авна мөн лобби дох хүмүүс тэрбум тэрбумаар нь өгч сан�##� хура�##�танд сан�##�аа өгөх кноп дарахөд шагн�##� авна

Зочин
Зочин
2024-03-29 10:46

Эдгээр хулгайч луйварчид жилд 2 тэрбум 4 жилд 8 тэрбум сонгуулийн тойргийн мөнгө авдаг. Тойрогтоо зарцуулсан юм түй ч байхгүй. Хажуугаар нь хулгай авилгаа хөгжүүлээд хагартлаа баяжих тул үхэн хатан зүтгэж байгаа хэрэг ээ

Зочин
Зочин
2024-03-29 12:56

Зарцуулсан хөрөнгөө хэд дахин нэмж олох гэж хулгайч болдог ийм болоод удсаншдээ

МАН-ы эсрэг
МАН-ы эсрэг
2024-04-01 22:50

Зүүний төвийн үзэлтэй намын №1-т х�##�амж нэмэх, МУ-д 2.682.000 хүн х�##�амж авч байна.

Холбоотой мэдээ

Back to top button