НИЙГЭМНийгэм мэдээ

ХЭҮК: Хүний эрхийн зөрчилд хөдөлмөрийн болон жендерийн тэгш байдлын асуудал давамгайлж байна

ХЭҮК-оос 2023 онд байгууллага болно хүний эрхэд халдсан гэж үзсэний үндсэн дээр төр, засагт шаардлага хүргүүлж тухайн байгууллагад шалтгаан нөхцөлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүлдэг. Уг зөвлөмжийг авсан байгууллага албан тушаалтан нь заавал биелүүлдэг. Мөн хариу мэдэгдэх хуудсыг заасан хугацааны дагуу илгээдэг.

Тус байгууллага өнгөрсөн 2023 онд хүний эрхийг зөрчсөн байж болзошгүй 26 шаардлагыг, зөрчиж болзошгүй гэж үзэн шалтгаан нөхцөлийн арилгуулахаар 61 зөвлөмжийг тус байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн. Үүнд хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхахаас ангид байх эрх, жендерийн эрх тэгш байдлын эрх, хүүхдийн эрх, сурч боловсрох эрх, ЕБС-ийн орчин нөхцөлд хүргүүлсэн шаардлага зөвлөмжийн тоо хамгийн өндөр байсан байна. Хүргүүлсэн шаардлага зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн нь хангалттай хэмжээнд гэж үнэлэгджээ. Үүнээс,

  • Иргэний болон улс төрийн эрхийн асуудлаар 32 шаардлага зөвлөмжийг
  • Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн асуудлаар 55 шаардлага зөвлөмжийг хөнджээ

Комиссын гишүүний шаардлага зөвлөмжийг хүлээн авсан байгууллагаар нь ангилж үзвэл,

  • Засгийн газар, яам, агентлаг түүний салбар нэгжид есөн шаардлага
  • Хууль сахиулах байгууллагад 16 шаардлага
  • Нийслэл, орон нутгийн Засаг дарга нарт 62 шаардлага
  • Төрийн үйлчилгээ, Төрийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагад 25 шаардлага
  • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид 11 шаардлага зөвлөмжийг хүргүүлсэн байна. Энэ нь нийт 87 шаардлага зөвлөмжийг бүрдүүлжээ.

Нийт 87 шаардлагаас 41 нь бүрэн хэрэгжсэн. 25 нь хэрэгжих шатанд, 13 нь хэрэгжилт хангалтгүй, 8 нь хэрэгжээгүй байна.

Хэрэгжилт хангагдаагүй шаардлагаас танилцуулбал,

  • "Номин Реалтор" ХХК-д үл хөдлөх хөрөнгө шударгаар орж авах, өмчлөх эрхийн тухай шаардлага 50 хувьтай
  • "Петро Чайна Дачин Тамсан" ХХК-д эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хөдөлмөрлөх эрхийн талаарх шаардлага хувийн хэрэгжилттэй
  • "Сайн интернешнл" ХХК-д МУБИС-ын харьяа ЕБС-д хувийн хэвшлийн мэдээлэл хамгаалах эрхийн талаар
  • Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн талаар хүргүүлсэн комиссын гишүүний шаардлага 10 хувиас доош буюу хангалтгүй үзүүлэлттэй байна.

Харин хэрэгжилт хангагдаагүй шаардлагад,

  • Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн талаар өгсөн Комиссын гишүүний зөвлөмж 40 хувийн хэрэгжилттэй байна.
  • Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн талаар
  • Албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн талаар
  • Хөдөлмөрийн харилцаан дах хүний эрхийн талаар
  • Бадрах энержи ХХК-нд Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн талаар
  • “Зайсан энхжин” СӨХ-д Хувийн мэдээлэл хамгаалах эрхийн талаар хүргүүлсэн Комиссын гишүүний зөвлөмжийн хэрэгжилт 10 хувиас доош үзүүлэлттэй байна.

Комиссын гишүүдээс 2023 онд өгсөн шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй 9 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар холбогдох албан тушаалтанд хандсаны дагуу хэрэгжилт 71.4 хувь, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллагаагүй 6 байгууллагын холбогдох албан тушаалтанд тодорхой арга хэмжээ авхуулах санал хүргүүлсний дагуу хэрэгжилт 83.3 хувьтай байна.

Комиссын гишүүдийн шаардлага, зөвлөмжөөр байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай өгсөн үүргийн хэрэгжилтийг 100 хувь байгууллага цөөнгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button