НийгмийнНийгэм мэдээ

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгыг өнөөдөр шүүнэ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болж, улмаар Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хээр аваачиж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Нийслэлийн прокурорын газраас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Гантулгад холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 19-ний өдөр болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн хурлыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ний өдрийн 09 цагт Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хийхээр товлоод байна.

Г.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Ташрамд дурьдахад, шүүгдэгч өмгөөлөгчөө сольсон. Шинээр ажиллах өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй бүрэн гүйцэд танилцах шаардлагатай байгаа тул энэ удаагийн шүүх хурал хойшилж магадгүй аж.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-29 08:36

Энэ хүн-хогийг устгав�##� таарна!!

Зочин
Зочин
2024-03-29 08:40

Зүгээр нэг хүн �##�сан гэдэг зүйл анги бишээ санаатайгаар хэрцгий �##�сан бас хүн хулгайлсан. Уул нь цаазаар л авах хэрэгтэй юм

Зочин
Зочин
2024-03-29 10:35

ЭНЭ НӨХРИЙН ХОЁР ТӨМСӨГИЙГ ТУС БҮРИЙГ НЬ 500 ДОЛЛАР ЧИВИЙГ НЬ 150 ДОЛЛАРААР АВНАА АЛХСАН ГАЗАРТАА СӨХӨРЧ АЦ НЬ ГОЗОЙЖ АРЫХАА СҮВЭЭР ХАМАГ ЮМ НЬ ГАДАГШИЛАХЫН ЦАГТ ИХ ОРОЙТСОН ГЭМШИЛ БАЙНАА ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮСТЭЙ ЁСОРХОХ ХЭРЭГГҮЙ. ХАЛХЫН ШОРОНД ЭНИЙГ ХҮЛЭЭСЭН ЮУ ГЧ ХАЙРЛАДАГГҮЙ НИЙГЭМД ӨШИРСӨН ХУЛГАРУУД ХҮЛЭЭЖ БУЙ ТЭД АЙМААР ЯМАР Ч ЦОГЛОГ ХУЛГАЙЧИЙГ НИНЖА БОЛГОДОГ НЬ ТЭДНИЙ АЖИЛ ЮМ.ЭНЭ ГӨЛГӨР САДИСТ ӨНГӨРСӨН ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГААГ ТААМАГЛАХГҮЙ Л БАЙГАА УЛААН МАХНЫ ХЭРЭГТЭЙ ДЭЭРЭЭС НЬ АМИЙГ НЬ ХОРООЧИХСОН ЗҮГЭЭР Л ХҮЧИНДЭЭД ОРХИЧИХГҮЙ ТЭГСЭН БОЛ ХӨӨРХИЙ МИНЬ АМЬД ҮЛДСЭН БОЛ АШТАЙ ЮУ?

Холбоотой мэдээ

Back to top button