Гадаад мэдээДЭЛХИЙ

Мияагино дэвжээг тодорхойгүй хугацаагаар хааж, сүмочдыг шилжүүлэх боллоо

Өнгөрсөн сард Хакүхо М.Даваажаргалын хариуцдаг Мияагино дэвжээний сүмоч Хокүсэйхо Э.Даваанинжийн бөхчүүдээ хүчирхийлсэн хэрэг илэрсэн. Үүний дараа дэвжээг хаах асуудал яригдах болсон.

Тэгвэл Японы сүмогийн холбоо пүрэв гарагийн /2024.03.28/ орой Мияагино дэвжээг тодорхойгүй хугацаагаар хааж, сүмочид болон багш нарыг Исэгахама дэвжээ рүү нүүлгэх шийдвэр гаргасан байна.

Хаврын башё эхэлснээс хойш Мияагино дэвжээний бөх нарыг нүүлгэх асуудлаар Японы сүмогийн холбоо хэлэлцсэн юм. Эхэндээ дэвжээний сүмочдыг хувааж өөр өөр дэвжээд шилжүүлэхээр төлөвлөж байсан ч сүмогийн холбоо ганц дэвжээнд шилжүүлэхийг сонгожээ.

Мияагино дэвжээний ояакатагийн хувьд Хакүхо сүмочидтой хамт Исэгахама дэвжээнд шилжиж, дэвжээний багш байх талаар дахин сургалтад хамрагдах юм.

Исэгахама дэвжээний ахлагч ёкозүна асан Асахифүжи, сүмогийн ахлах Асакаяама, озэки асан Кайо нар хоёр сар тутам зохион байгуулагддаг башё болгоны эцэст Хакүхогийн талаар Японы сүмогийн холбоонд тайлагнана.

Японы сүмогийн холбооны олон нийттэй харилцах менежер Садогатакэ “Мияагино дэвжээ бүр мөсөн алга болно гэсэн үг биш. Харин хэсэг хугацаанд хяналтайд байх болно. Бид Мияагино дахин сайн сүмочдийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-29 08:21

Зөв ! хуультай улс ийм л байдаг юм байна Монгол Улс
Туршлага авмаар даа

Зочин
Зочин
2024-03-29 08:33

Япончууд ийм л өндбр ёс зүйтэй орон юм. Манайх ёс зүйгүй хулгайч луйварчид бол 1 цаг ч болохгүй хөөгдөх юм байна. Болдог бол манай энэ сайд дарга их хурлын гишүүдийг японы ийм �##�бан туша�##�ын нөхөдтэй сольж ажиллуулж үзэх юмсан.

Зочин
Зочин
2024-03-29 08:37

За Даваажарг�##�аа хүний нутаг гүний хошуунд дураараа дургиж дунд чөмгөөрөө наргиж болдоггүй юмаа. Усыг нь уув�##� ёсыг нь дагах ёстой. Өөрийн ид хавыг гайхуулан барилдах, дарга-багш хийх хоёр ч өдөр шөнө шиг ялгаатай шүү дээ Даваажарг�##�аа. Үйл хөдлөлөө �##�хам дутамдаа хянаж яв.

Зочин
Зочин
2024-03-29 08:41

Дэвжээн дээр даруулж явсаныхаа хариуг нь авах гэж улайрцгааж байна биш үү.

Зочин
Зочин
2024-03-29 13:51

mongoldoo irdee .Umhii samurai tsarai aldaj yahavdee.

Зочин
Зочин
2024-03-29 22:09

Хохь чинь л гэе дээ. Хүний нутагт Монголынхоо нэрийн баастсан новш. Наашаа ирж яадаг юм. Япондоо амиа хорлож дахин нэг сенсаци дэгдээх хэрэгтэй шд. Даваанинж бол ичих ч үгүй наашаа ирнэ лд. Өөр гарцгүй юм чинь.

Зочин
Зочин
2024-03-31 04:34

ДАВААЖАРГАЛ ЭХ ОРОНДОО ИРЭХ ХЭРЭГТЭЙ МУУСАЙН САМУУРАЙНУУД ОЛОН ЖИЛ ХАГА ДАРУУЛЖ БАЙСАНДАА ӨШИРХӨЖ АРАЙХИЙЖ НЭГ ӨӨ ОЛЖ АВСАН БАЙХ МУУ ЯПОНЫ ЦАРАЙ ХАРЖ ЯАДАГ ЮМ БЭ ТУХАЙН ҮЁДЭЭ ХИЙДЭГ ЮМАА НЭР ТӨРТЭЙ ХИЙСЭН МОНГОЛ ГЭДГЭЭ ХАРУУЛЖ МОНГОЛ ТАМГА ДАРСАН БААТАР ХҮН ШҮҮ БУЦДААД ИР БУЦААД ИР ХУРАЙ ХУРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button