Нийгэм мэдээ

145 мянган иргэн машинаа төвийн зогсоолд өдрийн турш байрлуулж байна

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн ажлын хэсгийн ээлжит хурлын үеэр Улаанбаатар хотын авто зогсоолын бодлого, стратеги, менежментийн төлөвлөгөөний үйл явцын талаарх мэдээллийг “ММCG” ХХК-ийн зөвлөх П.Түвшинмандах танилцуулсан.

Уг мэдээллээс онцлон хүргэхэд,

  • Нийслэлийн төвийн зургаан дүүрэг 1.801 байршилд 113.356 автомашины зогсоолтой. Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байдаг
  • Нийслэлийн хэмжээнд 618.800 иргэн ажилдаа явах зорилгоор бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчдог
  • Тэдний 435.500 нь хувийн автомашинаараа явдаг бол хотын төвийн бүс рүү 141.500 иргэн ирдэг
  • Хувийн автомашинаар зорчиж буй иргэдийн 33.4 хувь нь төвийн зогсоолд машинаа өдрийн турш байрлуулдаг

Цаашид "Зогсоолын орон зайг нэмэгдүүлэх боломж ховор учраас менежментийн аргаар эрэлтийг бууруулах нь оновчтой. Зөвшөөрөлгүй байршилд машинаа байрлуулах, давхарлаж зогсох хандлага их байна. Удаан хугацаагаар буюу 2 болон түүнээс дээш цаг байршуулж буй байдлыг 1 цаг болгон бууруулж чадвал тухайн зогсоолд зогсох автомашины тоог 30-97 хувиар нэмэгдүүлж болно.

Мөн ойрын хугацаанд зогсоолын бүсчлэл тогтоох, тогтоосон бүсчлэлдээ хувьсах үнэ тогтоох, цагийн хязгаарлалтын горим тогтоох шаардлагатай байна. Зогсоолын эрэлт хамгийн өндөр байгаа Бага тойруугийн 13 байршилд зам дагуу зогсоолыг бий болгох шаардлагатай. Мөн уг хэсэгт 5-9 давхар зогсоол барих, их тойрууд шинээр барилга барих тохиолдолд 5 хүртэлх давхар зогсоол барих шаардлагатай" гэж тодотголоо.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хуучин ард
Хуучин ард
2024-03-29 09:58

Дэлхийн том хотуудын хүн ихтэй төвүүдэд /down town/ олон давхар сүндэрлэсэн зогсоол/parking/ барьж ашиглан бага т�##�байд олон машин багтаадаг практикийг нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ их сайн арга шүү. E-mart хавьд ийм зогсоол байсан шүү.

Холбоотой мэдээ

Back to top button