НийгмийнСПОРТ

Улсын арслан Р.Пүрэвдагва төрсөн өдрөөрөө түрүүллээ

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Бөхийн өргөөнд өнөөдөр болов.

Эл барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагвар түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, улсын харцага Б.Одгэрэл нар шалгарлаа

Улсын наадамд нэг үзүүрлэн, гурав шөвгөрсөн Р.Пүрэвдагва арслангийн төрсөн өнөөдөр тохиож байгаа юм. Тэрбээр 1985 онд төрсөн юм. Р.Пүрэвдагва арслан төрсөн өдрөөрөө эл барилдаанд түрүүлсэн нь энэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button