СПОРТ

3x3 Asian Cup: Эрэгтэй баг хагас шигшээд шалгарлаа

Азийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд Сингапур улсад үргэлжилж байна. В хэсгийн нэгдүгээр байраар шөвгийн наймд шалгарсан Монголын эрэгтэй шигшээ баг Катарын шигшээ багтай тоглож 19-11 харьцаагаар хожлоо.

Ингэснээр Монгол улсын эрэгтэй шигшээ баг "FIBA 3x3 Asian Cup 2024" тэмцээний хасагдах шатанд шилдэг дөрөвт шалгарлаа.

Катарын шигшээ багийн эсрэг үзүүлсэн манай тоглогчдын статистик,

  • А.Ананд - 9 оноо, 4 самбар
  • А.Азбаяр - 6 оноо, 7 самбар
  • С.Биндэрьяа - 2 оноо, 4 самбар
  • Ч.Тэмүүлэн - 2 оноо, 3 самбар

Шигшээ баг хагас шигшээд өнгөрсөн жилийн мөнгөн медальт Австралийн багтай тоглоно. Тэдний хожсон нь аваргын төлөө, хожигдсон нь хүрэл медалийн төлөө хүчээ сорино.

Эх сурвалж: Mongolian 3x3 Basketball Association

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 31, 2024 17:59

Амжилт хүсье з�##�уусаа

Back to top button