Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Итгэл нь сацрах ээжийн “маргаашид үргэлжлэх зургаан зүрх”

Багшийн тушаалаар ярс ярс хөдлөх шижигнэсэн ДХИС-ийн оюутан сонсогчид хүйтнийг үл ажран газар ухаж, хашаа хатгана. Нар жаргаж, харанхуй болсон ч гэрэл тусгаад махран ажиллах залуус ядарсан, даарсан шинжгүй гялалзана. Тэд “Маргааш үргэлжлэх зургаан зүрх” сайн үйлсийн аяныг хичээлийн бус цагаар гар бие оролцон зохион байгуулж, сэтгэлийнхээ илчийг дүүгтэл нэг зорилгын дор нэгдээд буй нь энэ. Хажууханд нь дөрвөн ханатай гэрт гал өрдөнгөө 6 сартай үрээ хөхүүлэн суух Г.Эрдэнэчимэг бүсгүйгээс итгэл сацрах ажээ.

Цахим орчинд нярай охиноо энгэртээ тэвэрч, зургаан хүүхдийнхээ хамтаар усны тэрэг түрэн явж буй эмэгтэйн зураг түгсэн нь сайн санаат Монголчуудын нүдэнд аль хэдийнэ өртөөд байгаа. Тус зургийг тэдэнтэй тааралдсан ДХИС-ийн багш, оюутнууд дарж, хандивын аян өрнүүлэхдээ цахим орчинд байршуулсан юм байна.

Image may contain: 1 person
Тайлбар: Цахим орчинд түгсэн Г.Эрдэнчимэг ба түүний охидын зураг

-ДХИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУД Г.ЭРДЭНЭЧИМЭГ БҮСГҮЙТЭЙ ТААРАЛДСАН ТҮҮХ-

Гадаа ажил өрнөж байх хооронд гэр дотор Г.Эрдэнэчимэгийн охидын хичээлээ давтаж, бамбаруушаараа тоглож, эгч нь дүүгээ халамжилж буй дүр зураг угтав. Тэд зургуул. Хамгийн том эгч нь 17 настай бөгөөд ЕБС-ийн 11-р ангид суралцдаг. Харин бага нь 6 сартай, их ажлын чимээнд ажралгүй тайвуухан нойрсоно. Өрх толгойлсон эмэгтэйн эл амьдралыг анх олж харсан, басхүү хандивын аяныг эхлүүлсэн хүмүүс болох ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн багш Л.Батсүрэн, Х.Эрдэнээ нар болсон явдлын талаар хуучилна.

Энэ даваа /2019.11.18/ гарагийн орой Х.Эрдэнээ, Л.Батсүрэн нар хоёр оюутны хамт Улиастайн эцэс дэх айлуудын дундуур машинтайгаа зорчиж явжээ. Чингээд зургаан хүүхдийнхээ хамт ус аваад явж буй эмэгтэйтэй тааралдсан аж. Оюутнууд туслахаар ухасхийж, тэргийг нь түрэлцэж, усыг нь гэрт оруулж өгөөд гарахдаа Г.Эрдэнэчимэгийг өрх толгойлсон эмэгтэй гэдгийг олж мэдсэн гэнэ.

Үүний дээр, ДХИС-ийн багш, ажилчид элсэлт бүртээ нэг сайн үйлсийн аян зохион байгуулдаг уламжлалтай юм байна. Тэд энэ удаад хэнд туслах, ямар айл сонгож авахаа шийдэж амжаагүй, сураг ажиг тавьсан байдалтай явахдаа Г.Эрдэнэчимэгтэй тааралдсан аж. Ингэж энэ бүхэн эхэлжээ.


-МАРГААШ ӨГЛӨӨ НЬ ГЭХЭД 217 СОНСОГЧИД ХУВИАСАА 2 САЯ 170 МЯНГАН ТӨГРӨГ БОСГОЖЭЭ-

Тайлбар: Зүүн талаас Л.Батсүрэн, Х.Эрдэнээ нар

ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн Цагдаагийн албаны тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Х.Эрдэнээ:

-Тэр өдөр 25 хэмийн хүйтэн, оройн 19.00 цаг орчим болж байлаа. Хоёр оюутны хамт явж байгаад Г.Эрдэнэчимэгийн гэр бүлтэй тааралдсан. Гэрт нь хүргэж өгөөд, өөрийн гэсэн орон гэргүй, ганц бие, өрх толгойлсон эмэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Ийнхүү хандивын аян өрнүүлэх санаа төрж, дээд шатны удирдлагууддаа танилцуулахад дэмжигдсэн. “Маргааш үргэлжлэх зургаан зүрх” гэж уг аянаа нэрийдээд, данс нээж, пэйж хуудас хөтлөөд хоёр өдөр л болох гэж байна. Тэгэхэд аль хэдийнэ олон хүмүүс тусламжийн гараа сунгаад эхэлчихлээ. Бид маш баяртай байна.

Бид хашаа, байшин босгож өгөөд, амбаар барьж өгье, хүүхдүүд тоглох тоглоомын талбайтай болгоё гэж зориод буй.


ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн дамжааны ахлагч багш, цагдаагийн ахлах дэслэгч Л.Батсүрэн:

-Анх тааралдахад, хүүхдүүд бүгд малгайтай хэр нь ээж ганцаараа толгой нүцгэн байгаа байдал шууд нүдэнд туссан. Хүүхдүүдээ жимбийтэл нь баглачихсан, нэг хүүхдээ энгэртээ тэвэрчихсэн, сул гараараа усны тэрэг түрж яваа ээжийг хараад өрөвдөх сэтгэл эрхгүй төрсөн. Ингээд бид сонсогч оюутнуудаа дөхүүлж өг хэмээн буулгаад хамтдаа гэрт нь хүргэж өгсөн юм. Гэрт орцгоож, гэрэл асаахад... н.Тодгэрэл гэдэг нэг охин бий. Түүний инээмсэглэл яах ч аргагүй нүдэнд туссан. Өнөөдөр ийм нөхцөлд амьдарч байна гэдгээ ажрахгүй, хүүхдийн цайлган инээд над руу цацруулахад маш сайхан санагдсан.

Биднийг энэ удаагийн сайн үйлсийн аяндаа хамруулах айлыг хайж явахад маань энэ үйл явдал давхардсан. Ийнхүү сургууль дээр 217 сонсогч нарын дунд шуурхай хурал хийж, Г.Эрдэнэчимэгийн гэр бүлийг танилцуулахад 100 хувийн саналаар дэмжигдсэн. Маргааш өглөөний нь 08.00 цаг гэхэд 217 сонсогч хувиасаа 2 сая 170 мянган төгрөг босгочихсон байсан. Энэ мөнгөөр бид өнөөдөр хашаа хатгаж байна. Газар хөлдүү, ажил удаан явж буй ч цуцалтгүй зүтгэсээр, манай оюутан сонсогчид.


-Г.ЭРДЭНЭЧИМЭГ: ЗОВСОН Ч ЗОВООГҮЙ ЮМ ШИГ, ОХИДОО ХОЁР ИДҮҮЛЭХГҮЙ, ХООСОН ХОНУУЛАХГҮЙ ЯВАХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ-

Хандивын аяныг удирдан зохион байгуулж буй ДХИС-ийн багш Х.Эрдэнээ, Л.Батсүрэн нартай ярилцсаны дараа Г.Эрдэнэчимэгтэй ийн хөөрөлдөв.

-Та зургаан охинтой өрх толгойлсон эмэгтэй. Нөхрөөсөө салаад хэр удаж байна вэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард, намайг жирэмсэн байхад хоёр тийш болсон. Тухайн үед манайх “Шар хад”-нд байр түрээслэж суудаг, би хүүхдүүдээ сургууль руу нь хоёр автобус дамжин хүргэж өгдөг байсан. Биднийг гэсэн сэтгэлгүй, зан араншин тохирохгүй хүнтэй ингэж байгаад яах ч билээ гэж бодоод салах шийдвэрийг гаргаж, энд эгчийнхээ гэрт нүүж ирсэн. Гэхдээ нөхрийгөө хараагүй биш, нэг хэсэг харсан. Угаас түүнд хүүхдүүдээ, гэр бүлээ гэсэн сэтгэл үгүй юм билээ.

Тухайн үед би жирэмсэн байсан учир шүүхээс бидний гэрлэлтийг цуцалж өгөөгүй. Иймээс өрх толгойлсон ээжийн бүртгэлд одоогоор ороогүй, тэтгэмжийн мөнгөөр болгож байна.

-Тэр хүн зургаан охиных нь эцэг, тийм үү? Хамт амьдраад хэдэн жил болсон бэ?

-Тийм. Бүгдийнх нь эцэг шүү дээ. Бид хоёр 2000 онд танилцаж, 2001 онд хамтран амьдарч эхэлсэн. Муудалцах, цохиж зодох юм хааяа гардаг байсан. Уг нь архи дарс нэг их ууж, агсам согтуу тавиад байдаггүй. Ар гэртээ анхаарал халамж тавьж байгаагүй. Гэнэт л хэдэн өдрөөр алга болчихдог, “Аав ээжтэй ийм ажлаар явж байна, тийм ч ажил явдал гарчихлаа” гэж зохиож хэлдэг байсан. Охидын сургуулиас тэдэн төгрөг нэхлээ, түрээс төлөх дөхлөө, чи хаачив гэхэд, “Байхгүй хүнээс юу авах гээв? Юу хийж, хаагуур явах нь миний дур” гээд утсаа тасалдаг.

Охин маань нэг нас хүрэхэд гэрлэлтээ цуцлуулах хуулийн орчин үүсэх юм билээ. Тэр хүртэл би мөнгө төгрөг нэхэхгүй, өөрөө болгоно гэсэн итгэлээр амьдарч явна.

-Та хоёр ямар мэргэжилтэй хүмүүс вэ? Ажил эрхлэлтийн хувьд?

-Бид хоёрт эзэмшсэн мэргэжил байхгүй. Нөхөр нэг хэсэг жолооны курсэд багшилж байгаад сүүлдээ больсон. Миний хувьд гурван хүүхэдтэй байхдаа л алдаг оног ажил хийдэг байсан, түүнээс хойш хүүхдүүдээ харж, гэртээ суусан.

-Байрны түрээсээ хэрхэн төлж, болгож ирсэн юм бэ?

-Аав ээж, ах дүү нараас гуйж орж ирсэн мөнгөөр болгоод л явдаг. Яаж ийгээд нэг сарын түрээсийн ард гардаг байсан.

-Хадмын талаас танд сөрөг хандлага гаргаж байсан удаа бий юу?

-Ээж нь намайг нэг удаа үг хэлээр доромжилж л байсан. “Гэрт зүгээр сууж, миний хүүхдээр тэжээж тэтгүүлдэг” гэж дайрсан. Ар гэрийн амьдралаа яаж болгодгийг минь мэдэхгүй шүү дээ, тэр хүн /уйлав. Сурв/.

-Одоо цаашид хамт амьдрахгүй хэмээн та шийдсэн байна?

-Тийм.

-Охин хүүхэд аав хүний нөмөр, нөөлгийг их үгүйлдэг. Зургаан охин нь аавгүй жил гаран байхыг харах танд амаргүй байсан байх?

-Хэцүү байсан. Хэцүү байлаа гээд яах билээ. Зовж байсан ч, зовоогүй юм шиг. Хэдэн хөөрхөн хүүхдээ хараад итгэл төрж, эднийгээ хоёр идүүлж хоосон хонуулахгүй юмсан гэж хичээдэг.

-Усанд охидынхоо хамт явж байхад тань тааралдсан хүмүүс одоо хандивын аян өрнүүлж эхэллээ. Өнөөдөр 40 гаран сонсогч оюутнууд амсхийхгүй ажиллаж, хашаа хатгасан байна. Танд ямар санагдаж байна?

-Энэ бүхэн өрнөж эхлэхэд сэтгэл догдолж, маш их баярласан. Биднийг гэх хүн байдаг юм байна даа гэж бодсон /уйлав. Сурв/. Энэ хүмүүсийн тусламжаар ийм сайхан болж байгаадаа баяртай байна. Үгээр илэрхийлэх учраа олохгүй байна. Хоёр багш, 300 орчим сонсогч нартаа үнэхээр их баярлаж сууна. Асар их урам зориг орлоо.


-ТОДГЭРЭЛ ОХИНЫ ИНЭЭМСЭГЛЭЛ, ИТГЭЛ НЬ САЦАРСАН ЭЭЖИЙН МАРГААШИД ҮРГЭЛЖЛЭХ ЗУРГААН ЗҮРХ-

ДХИС-ын багш Л.Батсүрэнгийн зүрхэнд хүрсэн мөнөөх цайлган, цагаан инээмсэглэлийг н.Тодгэрэл охин энд ч цацруулсаар байлаа. Тэр дөрвөн настай. Эгч нар нь, “Тодоо хамгийн зальтай, инээж хүний анхаарал татаад сурчихсан” гэж өөр зуураа хөгжилдөн ярих аж. Ерөөс түүний байнга нүүрэндээ тодруулах мишээл, ээжийнх нь огшиж буй их итгэл хоёр нийлээд энэ гэр бүлийн ирээдүй гэрэлтэй, дардан байна гэдгийг бэлхнээ илтгэх шиг. Маргаашийн ирээдүйд үргэлжлэл нь болох зургаан сайхан охинтой Эрдэнэчимэг юугаар ч дутаж гуцахгүй, гундаж гутрахгүй. Тэднээс итгэл сацарч байлаа.

Оройн 21.00 цагт оюутан сонсогчид багш нарын хамт ажилласаар, эрч хүч цалгиулсаар үлдсэн. Бас хав халуун долоон зүрх манай сурвалжлах багийг үдсэн.

Холбогдох утас: 9919 2305

Хандивын данс: 5920396760, ХААН БАНК

Хүлээн авагчийн нэр: Х.Эрдэнээ


М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Chimgee Sydney
Chimgee Sydney
2019-11-22 10:26

Huleen avagchiin ner haragdahgui bna.

Зочин
Зочин
2019-11-22 12:31

та бүхний хийж байгаа ажилд амжилт хүсье сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Л.Батсүрэн юм бишүү Г.Батсүрэн гэж бичсэн байна.

Zochin
Zochin
2019-11-22 16:16

Unenee helehed bi iim emegteichuudiig oilgodoggui ,2laa togtmol orlogogui baij. Yaaj ajil mergejilgui huntei suugaad buhel buten 6 huuhed gargachihdag bnaa. Haanaasaa gardag iim heneggui hariutslagagui t1 zorig we. Humuus gants 2 huuhdee hun shig hun bolgoh gej yaaj zutgedeg bilee . Tegehed buhel buten 6 huuhedtei ajil turulgui. Spirali tawiuldagguimuu gesen humuusiin comment socialaar yawaad bnlee. Hichneen hatuu ch gesen unen l shuumj

Zochin
Zochin
2020-12-26 20:08
Reply to  Zochin

Tiim shuu xatyy ch gesen unen odoo oxidyydaa uur shigee l bolgoxgui usgux xetegtei de

Зочин
Зочин
2019-11-29 17:35
Reply to  Zochin

cham shg humuus xezee ch oilgohgui ee sxan ger bul l bna huuhduude tsemtsiitel n dulaan huwtsaslatsan zowooj guilga guilgaagui bn cham shg ymnuud ern hunii amidral zaadag henbe

нараа
нараа
2019-11-24 08:53
Reply to  Zochin

яг үнэн орлогогүй байж нохой шиг цувуулахын.ь хүүхдээ боддоггүй юмуу

zochin
zochin
2019-11-23 18:57
Reply to  Zochin

huuhed bol mash horongo oruulalt tednii toloo amidral urgeljildeg sh de

kh
kh
2019-11-23 12:41
Reply to  Zochin

yag unen. hun turuulj usgunu gedeg mash tom hariutslaga.

a
a
2019-11-22 20:28
Reply to  Zochin

tiim shuu

zochin
zochin
2019-11-22 20:18
Reply to  Zochin

yg unen. Yuchgui bj yun ih huuhed tsuvuuldag ym be. Hamaatan sadbaasaa bolgood yvdag geshshsh. Ted nar ugaasaa tejeeh albagui shd. Oorsdiigoo daaj amidfaasai m#luud ymaa.

Зочин
Зочин
2019-11-22 19:07
Reply to  Zochin

амьдр�##�д ам гарах бардамнаж ерөөсөө болохгүйэ. Энэ хүүхдүүд төрөх л хувь тавилантай байж. Харин эцэг хүний нөмөр нөөлөг байхгүйд нь харамсаж байна.

Bolormaa
Bolormaa
2019-11-23 17:17
Reply to  Зочин

Ene xvvxdvvd mongol ulsiin ireedvi xvchtei zorigtoi baigaarai eej mi maash mundag emegtei bna buyan ni irex baix egch ni xandiv ugnu.

Zochin
Zochin
2019-11-22 19:20
Reply to  Зочин

Ter tiim l dee gehdee nuhur n ajil turulgui amidral ahui n hetsuu gedgee medeed hariutslagatai baimaar yumaa

Зочин
Зочин
2019-11-22 16:48
Reply to  Zochin

яг үнэн.

Zochin
Zochin
2019-11-22 19:11

Huuhduudee tsewerhen huwzaslaj nudend ni gerel tsatsaruulsan saihan eej bnaa mongoliin urs mash olon boltugai dem demendee bolondoo saihan ohiduud ni ergeed eejiigee urgunuu

Tuya
Tuya
2019-11-23 08:54
Reply to  Zochin

Tiim shuu. Hun muu amidarya gj hezee ch boddoggui...amidrald am garch, tsaad uchriig medehgui baij busdiig shuuh n uhamsar doroin shinj. Eruul saruul saihan ursteigee hamt saihan amidarna aa ene ijii

Zom
Zom
2019-11-22 19:12

Urtei hun jarganaa

Hun
Hun
2019-11-22 19:17

Ger ni tsewerhen ohiduudiin huwzas ni tsewerhen iim olon huuhduudiig osguj bgaa eejid bayar hurgie hair hurchihlee

Hun
Hun
2019-11-22 19:29

Huuhduud oluulaa usuh tusmaa uhaantai humuujiltei bdag yum bna le ganz hoer huuhed une tsentei yum hereglej ih erh tanhi usuvch ergeed eej aawiigaa asarch halamjilahdaa muu uuriiguu awch yawah chadwar muu bdag sanagdsan

Ok
Ok
2019-11-22 19:29

Huuhduud oluulaa usuh tusmaa uhaantai humuujiltei bdag yum bna le ganz hoer huuhed une tsentei yum hereglej ih erh tanhi usuvch ergeed eej aawiigaa asarch halamjilahdaa muu uuriiguu awch yawah chadwar muu bdag sanagdsan

Зочин
Зочин
2019-11-22 23:15

Олон охин хүүхэдтэй хэцүү байнаа том нь хүү бол сургууль төгсөөд ээждээ хэрэг болно бас охидууд нь муу хүнтэй таараад хүүхэд гаргаад сууна даа

Tuul
Tuul
2019-11-23 01:33

Hvnii tawlanga yalttai Ch bilee .olon saihan ohiduud bno doo. Bolj bvtne geel harj hvleesen bhdaa .nuhur ni l nuu uhamsar muu zaluu bna .archaagvi hvn yawch bsan bish ee.

Зочин
Зочин
2019-11-23 03:28

Бурхан багш хүнд даах зовлонг ни үүрүүлдэг гэсэн.Одоо хэцүү байлаа ч үртэй хүн жаргаж үндэстэй мод найгана.Харин ч ажил мэрэгжилгүй олон хүүхэдтэй хүн гэхэд болж бүтэх гээд л ганцаараа гүрийж яваа сайн ээж байна шүү.Хүчирхийлэгчтэй амидарснаас хүүхдүүдтэйгээ 2 идэхгүй хоосон хонохгүй амар амг�##�ан байсан ни дээр.Хүмүүс тус�##�наа!

Зочин
Зочин
2019-11-23 04:59

Авгай хуухдээ хаяж яваад сар жилээр �##�га болж байгаад гэнэт хурээд ирдэг, байж байгаад дахиад �##�га болдог золбин адгууснууд байдаг гэнэ лээ.Ийм золбин адгууснуудыг цаана нь хулээж авч оргонуулдаг ямар хун байдаг юм бол.

Zochin
Zochin
2019-11-23 16:23
Reply to  Зочин

Tsug niildeg arhichid n l bgaa biz

Зочин
Зочин
2019-11-23 19:02

Ажил мэргэжилгүй дээр нь нөхөр ийм байж хүүхэд гаргаад байдаг тэнэг эмэгтэй ийм ноорхой өлөн амьдр�##�даа дртай юумуу ойлгохгүйн байна

Zochin
Zochin
2019-11-25 02:50
Reply to  Зочин

Huuhduud negent torson, tus tusiinhaa hicheelee hiih n hiij tsetserlegtee yvah n yavj bga. Bitgii eejiig n nohoi shg huuhed tsuvuulaad gj heleech. Jiremsen bhad n eswel bolohoos n omno hleh neg oor ali hediinee horvoogiin toos hodolgood yavj bga humuusiig buu ingj muuhaigaar hemleech. Buyntai aztai 6 ohin eejdee ingj ih az jargal avchirch bhad arai l muuhai heleh ymdaa

Хаш
Хаш
2019-11-23 19:59

Сайхан охидуудтай ээжид аз жарг�##�, эрүүл энхийг хүсэе. Та хэд болноо болно....

Зочин
Зочин
2019-11-25 12:59

ӨӨР ХАА Ч БИШ, МОНГОЛД Л АЖИЛГҮЙ ОРЛОГОГҮЙ 7 ХҮН ХООСОН ХОНОХГҮЙ АМЬДАРЧ ЧАДНА.

Хонгор
Хонгор
2019-11-26 06:54

Аааш арашин байгаа байд�##� нь хань болохооргүй л хүн байсан бна даа мэдэж байсан бол ингэж олныг цувуулах хэрэггүй л дээ нохой гахай биш дээ

Холбоотой мэдээ

Back to top button