Нийгэм мэдээ

ГССҮТ: Автобусны осолд орсон нэг иргэний бие хүнд байна

Өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машинтай мөргөлдсөн. Уурхайн ажилчдын автобусны осолд өртсөн иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-ээс тодрууллаа.

Тэрбээр "Осолд өртсөн 37 иргэн ГССҮТ-д хүргэгдэж ирсэн. Одоогийн байдлаар манайд 9 хүн таван тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн байснаас нэг нь өнөө өглөө энгийн тасаг руу шилжлээ. Одоо эрчимт эмчилгээнд байгаа иргэний биеийн байдал хүндэвтэр зэрэгтэй. Бусад нь гэмтлийн оношоороо харьяалагдах тасгуудад эмчилгээ үйлчилгээгээ аваад хэвийн байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button