Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: 59 хороонд шар усны үер буух эрсдэлтэй байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэж, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна.

Үүнтэй холбоотойгоор есөн дүүргийн 59 хорооны 28,074 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт сэрэмжлүүлэг хүргэлээ.

Өндөр уулын ам, гол устай ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн, сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна.

Мөн үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдирлыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button