Нийгэм мэдээ

Өөрийгөө цагдаа гэж танилцуулан данснаас нь 63 саяыг шилжүүлж авчээ

Прокурорын байгууллага 2024 оны 3 дугаар сарын 25-29-ний хооронд 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурьдахад,

Иргэн М.Ч-ын цахим орчинд байршуулсан хувийн мэдээллийг ашиглан хаягаар нь очиж, өөрийгөө цагдаагийн байгууллагын ажилтан гэж хуурч мэхлэн дансны мэдээлэл, иргэний үнэмлэх, банкны карт, гар утас зэргийг нь хураан авчээ.

Улмаар дансанд нь байсан 63,200,000 төгрөгийг шилжүүлж авсан Д.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн Тээврийн прокурорын газраас Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.И нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 1, 2024 15:31

ӨВӨРХАНГАЙН ЗАСАГ ТАСАРЦАН ХИРНЭЭ ХҮН ДАЙРЧ АЛЧИХААД ХУЛ ХУЛААР НЬ АРХИ ЗАЛГИЛАН ТЭР БУЛДРУУ ҮХЦЭН ҮҮ? ЗА ЯАХ ВЭ? МИНИЙ ЗАСАГ МИНИЙ НАМ НАМАЙГ ХАМГААЛНАА ГЭЭД САЛААВЧ ӨГЧИХСӨН ЗОГСОЖ БАЙСАН ГЭСЭЭН.ТЭР ЦАГДАА ГЭЖ ЗАЛИЛДАГ ГАР ТӨРИЙХӨӨ ТҮШЭЭДЭЭС МАШ САЙН ҮЛГЭР ЖИШЭЭ АВЧЭЭ ЯАНА ЯАНАДАА ЭНЭ ҮХЭР МОНГОЛЧУУД АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХЫГ МӨРӨӨДӨГЧИД МАШ ОЛОН БОЛЖЭЭ ЗАЛИЛАГЧ ЭТГЭЭД ЭНЭ МӨНГӨНИЙХӨӨ ОРОНД АЦАА ГОЗОЙТОЛ ААВЫНД СУУЖ БАНДИ БОЛОХНЭЭ БАЯРТАЙ АНДАА САЙХАН ЭРЭГТЭЙ ЖОМБОГО БОЛООРОЙ

Холбоотой мэдээ

Back to top button