Нийгэм мэдээ

Аргал оруулаад ирье гэж гараад сураггүй болсон 15 настай хүүг хайж байна

Аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон 15 настай хүүг эрэн хайж байна.

Тодруулбал, Булган аймаг, Бүрэгхангай сумын Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т 04.01-ний өдрийн 10:00-11:00 цагийн орчим иргэн Б гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан аж.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран  иргэн Б/15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 19:30 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button