Гадаад мэдээДЭЛХИЙ

“Kobayashi Pharmaceuticals”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүсийн 80 хувь нь эмчид үзүүлжээ

Японд “Kobayashi Pharmaceuticals” компанийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэсэн 5 хүн нас барж, 157 хүн эмнэлэгт хэвтсэн байгаа юм. Тэгвэл Японы нефрологийн нийгэмлэг тус бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хүмүүст судалгаа явуулжээ.

Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас /2024.03.27/ ням гарагийн /2024.03.31/ хооронд тус нийгэмлэгийн эмч нар мэдээлсэн 47 тохиолдолд судалгаа хийсэн байна.

Өвчтөнүүдийн 90 хувь нь 40-69 насны хүмүүс, 66 хувь нь эмэгтэй хүн байжээ. Судалгаагаар хүнсний бүтээгдэхүүний улмаас эрүүл мэндийн асуудлаар эмнэлэгт анх удаа хандсан тохиолдол арваннэгдүгээр сард бүртгэгдсэнийг илрүүлсэн юм.

Тэдгээр өвчтөнүүдийн 80 хувь нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсний дараа ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай болсон байжээ. Хэрэглэсэн хүмүүсийн ихэнх нь бөөрний асуудалтай болсон аж.

Үүнтэй холбогдуулан Японы албан тушаалтнууд “Kobayashi Pharmaceuticals” компанийн үйлдвэрийг шалгаж эхэлсэн байгаа.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ компаний бүтээгдэхүүн манайд зарагддаг болов уу? Японы бүх юм сайн хятадын бүх юм муу гэдэг цаг үе өнгөрч байх шиг

Зочин
Зочин

Энэ бүтээгдхүүн манайд орж ирсэн юм уу

Холбоотой мэдээ

Back to top button