Сонгууль-2024УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Ц.Даваасүрэнг мандатаас хасаж, Э.Золбоог дэвшүүлэх үү

Хураангуй:

  • МАН-аас Ц.Даваасүрэнд нэр дэвших эрх олгох эсэх нь тодорхойгүй байна.
  • ОХУ-д суугаа элчин сайд Ө.Энхтүвшин хүүгээ нэр дэвшүүлэхээр Монгол руу ярьж эхэлжээ.
  • Ц.Даваасүрэнгийн Хөвсгөл дэх мандатыг МАН Э.Золбоод өгөх хувилбар яригдаж байна.

Дэлгэрэнгүй:

Бүсчилсэн тойрогт хуваагдсанаар Хөвсгөл аймаг нь Булган, Орхон аймгуудтай нэгдэж, нийт 8 мандаттай болсон. Ингэснээр хуучин Хөвсгөл, Орхон, Булган аймгуудаас тусдаа нэр дэвшдэг байсан хэлбэр өөрчлөгдөж, кандидатууд нь нэгдэж өрсөлдөхөөр болсон юм.

Тухайлбал, Хөвсгөл аймгийг төлөөлж, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар нар парламентад суудаг. Тэд эдүгээ нэр дэвшихээр мандатаа авбал, Орхон, Булган аймгуудад давхар ажиллах юм. Одоогоор нэр дэвших хүсэлтэй хүмүүс гишүүнчлэл бүхий улс төрийн намууддаа хүсэлт гаргаж, судалгааны дүн хүлээх чигтэй байгаа юм.

Эрх баригч намын тухайд л гэхэд, энэ сарыг бүхэлд нь судалгаа, тандалтад зориулахаар төлөвлөжээ. Мөнхүү МАН-ын Хяналтын хорооноос Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн тэргүүтэй хэд хэдэн УИХ-ын гишүүдэд дахин мандат өгөхгүй байх чиглэлийг намынхаа удирдах багт өгсөн гэгдэж буй.

Тэгвэл уг сиймхийгээр Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Ө.Энхтүвшин өөрийн хүү Золбоогоо Ц.Даваасүрэнгийн оронд нэр дэвшүүлэхээр монгол руу ярьж эхэлжээ. Ө.Энхтүвшин нь МАН-ын дарга, Шадад сайд зэрэг чухал албан тушаалууд хашиж байгаад, ОХУ руу элчингээр томилогдсон тул намд нөлөөтэй хэвээр байж болох дүрүүдийн нэг юм.

Харин хүү Э.Золбоо нь эдүгээ Ц.Даваасүрэн сайдын удирдлага дор дэд сайдаар ажиллаж байна. МАН-ын хувьд дэд сайд нараа УИХ-д нэр дэвшүүлэх хувилбарыг барьж,

  • Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайг Баянхонгор ба Хангайн бүсэд,
  • Соёлын дэд сайд П.Баттөрийг Хөвсгөл, Булган, Орхоны бүсэд,
  • Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайг мөн Хөвсгөл, Булган, Орхоны бүсэд өрсөлдүүлэх хувилбарыг эртнээс тооцсон байдаг.

Э.Золбоогийн хувьд ч дээрхийн нэгэн адил намын бодлогоор дэмжигдэх магадлалтай дүрээр нэрлэгдэж байна. Нөгөө талд МАН энэ удаа Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын "шантааж" хийдэг ахмад гишүүдээсээ салах чигийг зоригтой барина гэсэн эерэг хүлээлтийг нийгэмд үүсгээд буй.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
999999
999999
4 сар 3, 2024 08:24

10% бие даагаад гараад ирнэ. Данхаа чинь айтугай! Айтугай!

Зочин
Зочин
4 сар 3, 2024 09:15

Баттөр хуульчийг дэмжинэ нэр дэвшигч нар олигтой сан�##� авахгүй дээ сайн хуульч нар л хэрэгтэй шүү хууль бат�##�даг байгууллага биз дээ

Зочин
Зочин
4 сар 3, 2024 09:44

Угсаа з�##�гамжлагч гарч ирэх нь дээ. Нэртэйгээр нь Үе з�##�гамжилж гарах хууль Үндсэн Хуулиндаа хийчихмээр юм.

Зочин
Зочин
4 сар 3, 2024 10:24

Эх орноо хорлон сүйтгэгч этгээд шоронд сууж байх ёстой ат�##� төрийн дээд эрх барих байгууллагад дэвшээд ил цагаан шантаж хийгээд явж байдаг улс Монголоос өөр байна уу??

Hishig
Hishig
4 сар 3, 2024 12:50

Хааны хүүхдүүд үе дамжиж гишүүн болох нь уу

Зочин
Зочин
4 сар 3, 2024 13:12

Ха ха одоо өлөн хулгайч луйварчдыг үр удмаар нь сонголоо юу

Зоч
Зоч
4 сар 3, 2024 13:26

Даваасүрэнгийн ам, ажил 180 ргадус зөрдөг.

Зочин
Зочин
4 сар 3, 2024 13:38

Эх орноо гэж дуугарч байгаа хүнээ сонгуульд оролцуулахгүй гэвэл Оюунэрдэнийг юу гэж ойлгох вэ.Эх орноо гэх сэтгэлтэй хүн ард түмэнд хэрэгтэй болохоос янз бүрийн долоогч нар хэрэггүй шүү.

Ганаа
Ганаа
4 сар 3, 2024 16:42

Даваасүрэн хаанаас ч нэр дэвшсэн гарч ирлээ.МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН ДЭЭ

Зочин
Зочин
4 сар 3, 2024 16:45

ТӨРИЙН АЛБЫГ ҮЕ ДАМЖУУЛАН ЭЗЭГНЭЧИХ ЮМ БАЙНА Л ДАА ЭНЭ ЛААРАХ ИДСЭН СУУДАЛ РУУ ЮУНДАА ИНГЭЖ ШУНАН ЗҮТГЭНЭ ВЭ?

Ойдов
Ойдов
4 сар 3, 2024 21:37

Баттөр шиг улс төрч хэрэгтэй шүү Дэвшүүлээрэй амжилт хүсье

Зочин
Зочин
4 сар 4, 2024 08:41

10%Даваасүрэнг хасв�##� таарна

Зочин
Зочин
4 сар 4, 2024 09:35

Золбоогоор яахав дээ. Юу хийхийн

Зочин
Зочин
4 сар 4, 2024 13:53

За 100 % зөв .

Хуучин ард
Хуучин ард
4 сар 5, 2024 07:32

Хойд солонгостой төстэй үе улиран төрийг зайдагнах болж бна уу?! Дэндүү юмаа.

Зочин
Зочин
4 сар 6, 2024 09:32

Монгол улс хэзээ кастын системээсээ с�##�ах бэ? Топороо, Данхаа наад насаараа хулгайч хийсэн Энхтүвшин өвгөний хүүхдэд та нар өртэй байж болох ч Монголын ард иргэд өргүй шүү. Тэр зайсан энэ тэрд барьсан барилга, өгөөмар зах гээд өчнөөн шаасан зүйлийг нь ш�##�гаачээ наадуудаа

Зочин
Зочин
4 сар 6, 2024 21:52

Болорчулуун ёстой онцгүй авирлаж, өөдгүй зан гаргасан....Сайд болоход нь гурилын үнэ нэмэгдэнэ дээ гэж бодсон, яг л болсон

Зочин
Зочин
4 сар 6, 2024 21:53

Үе з�##�гамжилсан үрсээр нь үргэлжлүүлэхээр болиоч ээ...

Холбоотой мэдээ

Back to top button