Нийгэм мэдээ

ШШГЕГ-ын даргаар хурандаа Б.Нандинболорыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн /2024.04.03/ хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар хурандаа Б.Нандинболорыг томилжээ. Түүний намтар, танилцуулгыг хүргэж байна.

Төгссөн сургууль, дамжаа:

  • Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • Удирдлагын академийн Төрийн Захиргааны ахлах түшмэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  • Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаа;
  • Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагч;
  • Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт мөрдөн байцаагч;
  • Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч;
  • Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга;
  • Цагдаагийн ерөнхий газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч;
  • Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны дарга;

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022.5.25-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар томилогдон ажиллаж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 3, 2024 16:16

ywdag jorlon ba boon baas

Зочин
Зочин
4 сар 3, 2024 16:38

Хэнтийчүүд....

Зочин
Зочин
4 сар 3, 2024 18:17

...удирдлагын... хамрагдсан... �##�бан хүчээр суухчаан аядсан болохоос юү ч сураагүй гэсэн утгатай.

Зочин
Зочин
4 сар 3, 2024 18:41

Бас л Хэнтий больдоо

Зочин
Зочин
4 сар 3, 2024 23:42

Бас Хэнтийн гар�##�тай, дараа жил генер�##� болох хүн байна гэшшшшш

Зочин
Зочин
4 сар 4, 2024 06:00

Овоо арын ха�##�гатай Баагий юмаа

ШШГЕГ-ын нууц мэдээлэгч
ШШГЕГ-ын нууц мэдээлэгч
4 сар 6, 2024 08:30

Загджав нь газрын дарга байхдаа энэ �##�банд ажилд оруулж байсан шдээ гэтэл ажилд ороод удаагүй байхдаа төлбөртэй сайтаар худлаа мэдээлэл цацаж нөгөө Загджавыгаа муулсаар байгаад ажилгүй болгоод хаясан бас болоогүй хорих ангийн бүх уридлагыг өөрийнхө гар хөлөөр сольсон гэж байгаа 2024оны сонгуулийн дараа энэ явдаг жорлон болон түүний хамсаатнууд шорон манах биш шоронгоор мануулна гэдгийг мэдэхгүй байгаа байх даа БҮХ ЗҮЙЛ ЭЭЛЖТЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button