Гадаад мэдээДЭЛХИЙ

Тайванийн газар хөдлөлт: Есөн хүн амь үрэгдэж, 50 хүн сураггүй байна

Лхагва гарагийн /2024.04.03/ өглөө Тайваньд сүүлийн 25 жил тохиогоогүй хүчтэй газар хөдөлсөн. Тухайлбал орон нутгийн цагаар 08:00 минутын орчим тус улсын зүүн хэсэгт оршдог Хуалиен хотын ойролцоо 7.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Гамшгийн улмаас 9 хүн амь үрэгдэж, 900 хүн бэртэж, 50 хүн сураггүй болсон байна. Тэдгээр 50 хүн нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү олноороо явж байсан зочид буудлын ажилчид байсан гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Тайванийн нийслэл Тайпейд байрлалтай эмнэлэг ажилладаг 60 настай Чанг Юү Лин “Маш хүчтэй мэдрэгдсэн. Байшин нурчих гэж байгаа юм шиг санагдсан” гэж “Reuters” агентлагт хэлсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас Япон болон Филиппиний зарим бүсэд цүнамийн анхааруулга хүртэл гаргасан. Хэсэг хугацааны дараа тэдгээр анхааруулгыг татсан юм.

Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэ Хуалиен хотноо очиж нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа “Одоо хамгийн чухал зүйл, бидний эн тэргүүний зорилго бол хүмүүсийг аврах” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button