Дарханы замын цөмөрсөн хэсгийг гурав хоног хааж, засварлана

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 80 дахь км-т эвдрэл үүсэж, тус эгнээгээр машин зорчих боломжгүй болсон гэх мэдээлэл иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй
Энэ тухай Зам, тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад, "Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн. Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна" гэсэн юм. Тэгвэл тус замыг гурван өдрийн турш хааж, засварлахаар болжээ.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг м�##�нууд хүний нүд хуурсан ажил хийх юм даа. Засах болхоор дахиад л бөөн чирэгдэл з хоног хаана ч гэх шиг яана даа манай монгол
3 JIL ZASAH MAN BA