Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
- Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
- Наран ургах, шингэх: 06.22-19.28
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
- Суудал: Хий
Аргын тооллын 4 сарын 5, Сугар гараг. Билгийн тооллын 26, Чөдөр одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:22-19:28. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.