
Жүдо бөхийн “Осака-2019” “Их дуулга” ангиллын тэмцээн өнөөдөр Японд үргэлжилж байна. 87 орны 280 эрэгтэй, 206 эмэгтэй бөх зодоглох тэмцээнд манай улс 14 тамирчнаа сойж байж байгаа юм.
Өнөөдөр Монголын зургаан бөх барилдсанаас 57 кг-д олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа хүрэл медаль хүртэв.

Ойрын хэдэн сар тэмцээнд оролцоогүй Д.Сумъяа хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы бөх Момо Тамаокид дийлдсэн. Улмаар . дагах тойрогт Польшийн бөх Арлета Подолакийг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы бөх Харүко Фүнакүбог яллаа.
Ингэснээр Д.Сумъяа Осакагийн “Их дуулга”-аас Монголын багийн анхны медалийг хүртэв.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -48 кг-д ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, 52 кг-д залуучуудын олимп, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин 2019 оны улсын аварга, Армийн спортын наадам, Загребийн гран при, Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Ариунболд, “Эрч” спорт хороо, “Женко” клубийн тамирчин, Екатринбургийн “Их дуулга”-ын аварга Л.Өнөболд, 66 кг-д Токиогийн “Их дуулга”-ын аварга Г.Хэрлэн нар барилдсан ч тэмцээнээ дуусгалаа.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын бахархал болсон жудочдоо Баяр хүргэе.
Nutgiin duudee tokiogiin olimoid dahin amjilt gargahiig husie huleej naidaj bna