Top StoriesУлс төрийн мэдээ

Цаг үеийн сэдэв: "Урлаг хатуу" нэрээр халхавчилсан бугшмал хандлагыг зогсооё

СУИС-ийн нэрэнд "Соёл" гэдэг үг бий, бүр эхэнд нь. Нэг ёсондоо соёлын, соёлд сургадаг сургууль. Яах вэ, соёл гэдэг өргөн ойлголт. Судлагдахууны түвшинд олон салбар огтлолцоно. Гэхдээ соёлд суралцсаны, суралцаж буйн хамгийн энгийн илрэл нийгмийн харилцаанд ажиглагдана.

Ийм ч болохоор СУИС-ийн оюутнуудын дээрэлхэлтийн асуудал олон нийтэд хүчтэй хүрлээ.

"Эмоци" продакшны жүжигчин Б.Номин "Baji & Yalalt" нэвтрүүлэгт оролцсон дугаар цацагдав. Дараа нь СУИС-ийн төгсөгчид жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нарыг доод түвшний оюутнуудаа хэрхэн дээрэлхэж (байсан гэх) тухай бичиж, тэр нь давлагаа үүсгэв. Өөр олон оюутан сэтгэгдэл бичиж, нэг ёсондоо олон нийт үнэн гэж итгэхэд хүрлээ.

Бид ч редакцын ажлын хүрээнд мөнөөх жүжигчдэд төвлөрч бус, ер СУИС-ийн хүрээнд ийм асуудал гардаг эсэхийг судалж кейсүүд цуглуулсан. Адармаатай асуудал СУИС-д болдог нь үнэн бололтой.

Бүр СУИС-д "Сум анги" гэдэг нэршил бий юм билээ. Хавчин, гадуурхагдсан оюутнууд тэнд хамаарна. Тэднийг сургуулиас гаргах, төгсгөхгүй байх, эсвэл элдэв уран бүтээлийн ажилд авахгүй, сонгохгүй зэргээр "шахдаг" байна.

Араас нь дуучин Ч.Мишээлийн бичсэн пост нэмэгдэж, ерөөс "Урлагийн ертөнцөд хавар ирлээ", "Урлагийнхны муу муухай илчлэгдэх боллоо" гэж харахын эхлэлд хүргэв. Ч.Мишээлийн хувьд хөгжмийн зохиолч Н.Чинбат, түүний эхнэр, дуучин Ц.Сарнай нарын тухай мэдээлэл тавьсан.

Ц.Сарнай түүнд "Урлаг угаас хатуу. Тэсэж гарсан нь үлддэг" хэмээдэг гэх. СУИС дотор ч ийм яриа бий. Ер нь бүгд ярьдаг. Гэхдээ энэ бол халхавч. "Урлаг хатуу" гэдэг үгийн цаана "Ёс зүйгүй үйлдлүүдийг ч тэвч" гэсэн санаа нуугдаж болохгүй. Харин цуцашгүй хөдөлмөр, үнэнч сэтгэл, авьяас шаарддаг гэдгийг оноож хэлсэн "хэлц" байж таарна.

Одоо дахиад хэн, юу гэж "шүгэл үлээх" бол гэсэн хүлээлт ч үүсэв.

Ажил, мэргэжил ямар ч бай хувь хүний хүмүүжил, төлөвшлөөр түүнийг өнгөлж, зүлгэн авч явдаг. Үүний дээр өссөн төрсөн орчин, мөн нийгэм цаг үеийн нөлөө ч орж ирнэ. Гээд алдаатай тогтолцоо, буруу хандлага ужгирсан бол түүнийг бас залруулж, ардаа орхих учиртай.

"Одоо л ил гарлаа" гэцгээж буй нь бас үнэний хувьтай юм. Учир нь хөшигний ард яригдах хэлбэрээр урлагийн салбар дахь нэртэй, төртэй хүмүүсийн элдэв факт сонсогддог л байсан. Хэвлэлд, сошиалд хааяа нэг гарч ирээд удалгүй мартагддаг.

Урлагийн байгууллагын захирлын ялгавартай хандлага, бэлгийн зүй бус хандлага, дарамт хавчлагаас эхлээд улс төр, бизнесийн бүлэглэлтэй нэгдэн нийлж, сурталчилгаа, пиар ажилд нь оролцож, хувийн эрх ашгаа нэг дугаарт тавьдаг хүртэл олон зүйл бий.

Азтай нь тэд урлагийн хүмүүс юм. Авьяастай ч юм. Тийм болохоор олон нийтэд дандаа эерэг, гэгээлэг өнгө төрхөөр ойлгогдож, хайр хүндлэлий нь хүлээдэг. Ийм давуу тал байна, улстөрчдийг бодвол.

Нэг захирал залуу эмэгтэй жүжигчдэд бэлгийн дарамт үзүүлдэг. "Надтай унт, тэгвэл гол дүрд тоглуулна" гэж тулгадаг.

Эсвэл нэг найруулагч зөвхөн өөрийг нь тойрон хүрээлэгсдэд дүр өгдөг, ажиллуулдаг. Эсрэг үзэл баримтлалтай уран бүтээлчдийг бол ажлын талбараас хавчиж, шахдаг.

Эс бөгөөс хэсэг жүжигчид улстөрийн пропагандад хүчин зүтгэдэг. Нэг өвөрт ордог, хувийн ажлаа бүтээлгэдэг.

Энэ мэтээр мафижсан гэмээр хандлага хаа сайгүй. Бүлэглэл ганцхан улс төрд үүсдэггүй юм байна.

Нөгөө талаар урлагтаа үнэнч, үзэл санаандаа бат зогсогч уран бүтээлч нь илүү олонх оо. Өнөөдөр нийтээрээ бас уран бүтээлчдийг хэтийдэн туйлширсан өнцгөөр харвал эргээд урлаг руу нулимахын нэр. Сайн уран бүтээлчийг хийсэн, бүтээсэнтэй нь үнэлж, өргөж авч явах дээр ч бид бас тийм сайнгүй.

Гэхдээ тогтолцоог засаж, сайжруулах үүргийг олон нийт хүлээгээгүй. Тэд бол масс. Масст аливааг ялгаж салгах, бодитой дүн шинжилгээ хийх бололцоо хомс. Нийгмийн сүлжээнд түгсэн мэдээлэлд харин мэдрэг хандаж байгаа. Харин хамгийн чанга "арга хэмжээ"-г олон нийт авч чадна. Ёс бус үйлдэл хийсэн нь ил тод батлагдсан уран бүтээлчдээс татгалзаж болно. Дууг нь сонсохгүй, киног нь үзэхгүй, тоглолтын тасалбарыг худалдаж авахгүй байх боломжтой.

Эцэстээ үзэгч, хүлээн авагчтайгаа нийлж байж урлаг сая урлаг болно. Иймд үзэгч бол бүх зүйл.

Харин тогтолцооны хувьд засаж, залруулах ажил бол эргээд СУИС-ийн багш нар, удирдлагууд. Тэнд тийм хандлагад дассан, байж болдог л зүйл гэж хүлээж авсан төгсөгчид салбартаа ирээд хэрхэх нь таамаглаж болмоор. Нөгөө талд, салбар доторх уран бүтээлчид өөрсдөө дуугардаг баймаар. Монголчуудад нэгнээ ил магтаж ч, шүүмжилж ч чаддаггүй муу зан бий.

Ингээд дараагийнх нь шинэ залуу үе л юм. Шинэ ёс зүй, шинэ хандлагаар үлгэрлэж эхлэвээс хуучин үеийн хоцорсон хандлага шахагдах нь гарцаагүй.

Мэдээлэл ил болсноор анхаарлын төвд орсон сүүлийн өдрүүдийн уур амьсгал битгий бүдгэрч, мартагдаасай. СУИС-ийн удирдлагууд ямар нэг шинэ журам хэрэгжүүлж, арга хэмжээ авч, түүнийгээ ил тод мэдэгдээсэй. Хуулийн байгууллагууд ч мэдрэг хандаасай.

Олон жил бугшсан зүйл хэзээ нэгэн цагт зад татдаг. Гагцхүү хугацаагаа л хүлээж байдаг.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
40 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

СУИС-ийн захирал Сонинтогос гэх энэ бүдүүнээс бүдүүн авгай ийм балай ёс зүйгүй хүмүүжилгүй энэ ертөнцийн хогнуудын хажуугаар хараагүй юм шиг өнгөрөөд бүр дээд боловсролын диплом олгоод байгаа нь үнэхээр харамсалтай. Иймд Сонинтогос авгайг юун түрүүнд ажлаас халах хэрэгтэй Энх-Амгалан сайдаа! Дараа нь СУИС гэх гэмт хэрэгтнүүдийг бэлтгэдэг энэ сургуулийг яаралтай татан буулгаачээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

СУИС-ийн захирлыг шүүмжилж болноо, харин хүнийг бие төрхөөр доромжлрх ёсгүй шүү.

отгонбаатар
отгонбаатар
Reply to  Зочин

гхай чушка өөрийгөө хэт өндөр боловсролтой гэж үнэлчихээд хүмүүсийн санал огт авдаггүй эмээ байгаа юм

Зочин
Зочин

Соёл урлагиынханд их цэвэрлэгээ хийх цаг аль хэдийн болжээ. Иргэд энэ ярагчдын концертыг үзэх хэрэггүй. Мөн дуурь драм бүгдийг үзэх хэрэггүй. Ийм ярагчдын сургууль төгсөгчдийг бүгдийг нь дампууруулж Улаан чулуутын хогон дээр очуулах хэрэгтэй.

отгонбаатар
отгонбаатар
Reply to  Зочин

таракан шиг үрждэг энэ олон дуучид хэнд хэрэгтэй юу хийгээд цалингаа голоод явна вэ. нэг дуугаа 3-5 сая төгрөгөөр үнэлчихээд ёлко,мартын 8-нд жигтэйхэн ярвайгаад архи хүртэл нэхсэн хүүхнүүд байгаашдээ.. зах зээлийнхээ жамаар өөрсдийгөө өөрсдөө тэжээгээд явдаг биздээ

Зочин
Зочин

одоо нэг л арга үлдлээ СУИС гэгч муухай сургуулийг татан буулгах. Байр савн нь инженерийн сургууль оруул. Тэртээ тэргүй өөр бусад олон урлагын сургууь байгаа биз дээ

Зочин
Зочин

Энэрэл хайрын дээд болсон соёл урлагынхан ийм байхад бусад хүмүүс нь араатангаас доор байхад гайхах зүйлгүй. Аймшиг.

Багш
Багш

суис- н захирал сонинтогос нь өөрөө ёс суртахуунгүй болохоор оюутнууд нь захиралаа дууриалгүй яахав....суис- н удирдлагад байгаа хүмүүс бүгд гэр бүлтэй хэрнээ хоорондоо явалдаж, бие биенийхээ хү**дийг төрүүлдэг болсон гэсэн хачин жигтэй яриаг дотор нь ажиллаж байгаа хүмүүс шивгэнэдэг боллоо. !!!! хэрэв энэ үнэн бол жинхэнэ ёс суртахууны ялзрал гэж үүнийг хэлэх байх !!!!! тэгээд зогсохгүй суис-н удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж , төрийн өмчийн их сургуульд их цэвэрлэгээ хийх шаардлага гарна....!!! боловсролын яам үүнийг шалгаж нэн даруй шийдвэрлэх шаардлагатай.

Зочин
Зочин

Энэ бол монголын нийгэм ёс суртахууны хувьд бүх салбартаа ялзарсны нэг л илрэл!! Үүний эх сурвалж нь ТӨР (төрд гарсан бусармаг, балмад хүмүүс)-ийн ёс бус үйлдэл, хууль зөрчдөг, хулгай хийдэг, худал ярьдаг, буруу үлгэр үзүүлдэг явдал!!! Өрхийн тэргүүн нь хүүхдийнхээ дэргэд согтуурч агсам тавьдаг, эхнэрээ зоддог, хараал хэлдэг, завхайрдаг г.м. бузар үлгэр үзүүлдэг бол хүүхэд нь мөн тийм л хүн болдогийн нэгэн адил!!!

Зочин
Зочин

СУИС ыг нэн даруй татан буулгаж бусад их сургуулиудад нэг анги болгон хуваарьлая

Зочин
Зочин

Өөрсдийгөө од гэж зохиомлоор нэрлэсэн хүн хогууд

Иргэн
Иргэн

Энэ нэр холбогдоод байгаа нөхдүүдэд хандаж хэлхэд энэ яарианы сэдэвийг өөр зүйлрүү хандуулах л хэрэгтэй дээ жишээ 13 настай охиныг хэдэн цагдаа нар нийлж хүчиндсэн хэргийг арга хэмжээ автал нь мэдэгдэл гарга

Сэтгүүлч
Сэтгүүлч

Насанд хүрсэн 18 наснаас дээш үзэл бодол хүмүүжил нь төлөвшсөн хүмүүс их сургуульд ордог байх гэтэл тэд бие биенээ дээрлхэдэг гэхээр гайхаал бүүр ойлгохгүй юм. Гэхдээ энэ зүйл тэрдээ 10-20 жилийн өмнөх явдал гэж ойлгосон одоо бол цаг үе өөр болж хүний эрхийн мэдэрэмжтэй залуус хаа сайгүй болж дээ
СУИС үүнтэйгээ тэмцэж байгаа тэмцээр байгаа явдал сайн байна улам л ихийг хийж тэмцэх хэрэгтэй
Харин дан ганц драмын хүүхдүүдийн олон жилийн өмнөх болжимгүй үйлдлээс нь болж өнөөдөр суралцаж байгаа олон зуун хүүхдийн харлуулж, булли хийж нийгэмээрээ наадаж болохгүй байх сэтгүүлзүй өөрөө хүчирхийлэгч болж болохгүй байх

Н.Ж
Н.Ж

Өөрсдийгөө од гэж зохиомлоор нэрлэсэн хүн хогууд

Зочин
Зочин

Дуучин Насанбуян бэлгийн дарамтанд орсон билээ.

Зочин
Зочин

СУИС ийн захирал Гэгч тэр хоцрагдсон хөгшин авгайг зайлуулахаас нааш засрах нь өнгөрсөөн.

ЧИНБАТ
ЧИНБАТ

СЭРЧМАА КЕКСДЭЭ МУУ

Чимэг
Чимэг

Монголын соёл урлагийн алдартан гавьяатнууд багшилдаг сургууль биз дээ.. Тэр хүмүүс цалин хахууль даа сэтгэл ханачихаад чихээ таглаад нүдээ аниад сууж байдаг хэрэг үү

Хэлмэгдсэн дуучин
Хэлмэгдсэн дуучин

Урлагийн салбарын энэ асуудал одоо ил болж гарч ирж байна. Аль 50 60 оны үеэс одоо нэр алдарт гарсан жүжигчид дуучид өөрөөсөө дээш гарсан нэгнийгээ матаж энхрий хайрт МАХН-р
арга хэмжээ тооцуулан ажилгүй болгож, тэд нь архичин болж гудамжинд гардаг байсан нь туйлын үнэн шүү дээ. Ардчилал гэдэг чинь ийм ашиг тустай шүү.

Иргэн
Иргэн

Олон урлагийн сургуулийг цөөлж шалгуурыг нь өндөрсгөх хэрэгтэй шүү. Бүгдэд нь соёлын тэргүүн өгөөд бхаар өөрсдийгөө од гээд өргөмжлөөд бх .Дээх нь СТАбол харин одууд бсан шүү. Заримнь ийм цол тэмдгийг авч чадаагүй бгаад тэнгэрт одсонч бий шүү.

Зочин
Зочин

СУИС-д суралцаж хошин шогчин болж мөнгө хийе гэж бодож байсан юм, болихоос доо? Дээрэлхэж дарамталдаг, урлаг хатуу тэсэж гарсан нь ч гэх шиг, гачин юм аа!

ИРГЭН
ИРГЭН

наанаа нээх Гоё инээж ханиасан Багтай , жинхэнэ дүр төрх нь Хүчирхийлэгч нар, Театр ариун сүм, Урлаг гоо сайхны ертөнц нтр бол шал Худлаа,,,,,,,Хөшигний ард Хүчирхийлэл, Залуу үеээ дээш нь гаргаж Хоолоо булаалгахгүй гэсэн Хөгийн баагийнууд,,,,

Зочинзочин
Зочинзочин

Манайд толгойтой бүхэн дуучин жүжигчин болох гэж хүсэх болжээ. Чадсан чадаагүй бүгд кино жүжиг хийж нөгөөх хэдэн усан толгойтой хэдийгээ тоглуулана. Нөгөөдүүл нь ганц кинонд тоглоод нээх од болцон юм шиг сэхэхийг нь яана. Дуучид нь найзынхаа нөхрийг булааж сууна ёстой бүтэхгүй.

zochin
zochin

MAN 8 jiliin hugatsaand darga dagj daldagnaj.ehner huuhdee ajil.surguulid yvuuldag.tender tsavchaagaar munge iddeg Undarmaa metiin olon salbadai nariig bitgii uz.Batzayagiin nereer garch irsen huuramch huuhen.8 jild urlagiinhan 60 huvi gabiyat avsan.turuuchiin guuli tsuhalzaad ehlev.Ter jaahan ohind Chinbaa.Sarnai 2 zeelsen.egeh estoi mungee l eg.eer uom bhgui.Estoi huurhen ohin 7.8 jil hohirch yvsan bn.

хүннү
хүннү

Монголын соёл урлагийн алдартнууд багшилдаг, соёлын уурхай гэж бодож явсан СУИС шороотой хутгалдсан хогийн сургууль байжээ. Одоо нөгөө муу нэртэй луу данстай цэргийн ангиудад “оны ялгаа” байхгүй болсон цаг шүү. Ер нь хамгийн болж бүтэхгүй юм энэ салбараас гарах нь. Өнөө ил болсон нь энэ хэдэн хүүхнүүд. Цаана нь өч төчнөөн “но” байгаа юм байна. Эрчүүд нь үүнээс илүү дарамтан дунд байсан байж таарна. Тэр “эрийн шийр зааж” дууграхгүй байна. Урлагт бугшсан энэ заваан зүйлээ хамтдаа л үгүй хийх ёстой юм.
Ямар ч байсан аав ээж нь урлагт байдаггүй, дарга дорго биш, мөнгө төгрөггүй айлын хүүхэд урлагт ойртох хэрэггүй гэж ойлголоо.
СУИС гэдэг сургууль бүр хөг нь өнгөрлөө. Тэнд багшилдаг ардын, гавьяатууд маань нүүрээ хийх газаргүй боллоо.

хүннү
хүннү

Чинбат чи яасан нэр нүүрээ боддоггүй хог вэ? Монголы ард түмэн чамайг эрлэгээс булааж авахдаа бусдыг залил, хуур, мөнгө төгрөгийг нь ав, залуу охидыг өөрийн эрхшээлдээ байлга, зодож нүд гэж үлдээгээгүй юм ш дээ Чинбат аа! Сарнай!
Одоо юу гэх юм? хэрэх үг олдохгүй байна.

Зочин
Зочин

Урлаг баастсан сэжгийн юмнууд

Зочин
Зочин

СУИС-д 20 гаруй оюутан элсэж ороод 6, 7 оюутан л төгсдөг. Бусад нь дээрэлхэлт тэсэхгүй сургуулиа хаядаг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ олон сургууль
Хувьд нь гаргаа.Хуучнаар хөгжим бүжгийн сургууль,одоо консерватори болсон
Соёлын дээд билүү бүгдийг хувьд
д нь гарга.
Хэдэн 60 ,70 гарсан багш нар нь салж өгөхгүй.бүх юм цаг хугацаатай .Нүдний булай.Залуу багш нар нь ад үзээд.

Иргэн
Иргэн

Захирал нэртэй хулгайч төгцөг балбаад байхад хүүхдүүд зодход яахав дээ

Иргэн
Иргэн

Захирал удахаар бүх юм зэвэрдэг

Зочин
Зочин

БАДАМЖАВ их дарвалзуур өөрийгөө нэг их юманд бодчихсон ичих нэг зүйл энэ авгайд байхгүй байдагт их гайхдаг бас тэр муухай ООНОО гээд далий эвэртэй үхэр шиг авгай байна тун тэнэг нөхдүүд

Зочин
Зочин

ЧИНБАТ САРНАЙ ХОЁР ТЭНДЭЭ ҮХЧИХГҮЙ ДЭЭ ЗОЛИГ ГЭЖ,. ИЙМ МУУХАЙ ГЭР БҮЛ БАЙДАГ БОЛОЛТОЙ. САЙХАН ОХИДЫГ НӨХӨР НЬ ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛЖ ДАРАМТАЛДАГ, ДАРАА НЬ ХЭН НЭГЭНД АВААЧИЖ ӨГДӨГ, ХАЯЖ ГАРДАГ ГЭЭД ИХ Л МУУХАЙ ГЭР БҮЛҮҮД БАЙДАГ БОЛОЛТОЙ ИЙМ ГЭР БҮЛҮҮДИЙГ ЕР НЬ ИЛ ГАРГАХ НЬ ЗӨВ ШҮҮ.. ИЙМ НӨХДҮҮД ДАНДАА ГАЙГҮЙ АЖИЛТАЙ ЯАМ ТАМГИЙН , ТӨР ЗАХИРГААНЫ НӨХДҮҮДЭД БАЙДАГ НЬ НУУЦ БИШ МАШ ОЛОН САЙХАН ОХИДЫН АМЬДРАЛ ААР ТОГЛОЖ БАЙГАА БОЛОЛТОЙ ОДОО ҮЗҮҮЛЭЭД ӨГӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ ОХИД МИНЬ МУУСАЙН ХҮНИЙ НАЙМААЧИДАД....

тогтох
тогтох

Урлагын сургуульд зөвхөн авъяастай зүтгэлтэй нь элсэн ордог болох хэрэгтэй ер нь бол альч их дээд сургуульд хуучин цагт улаан шугам гэж байлаа сурлагаар муу нь ... байлаа

зочи
зочи

соёлын тэргүүний ажилтан гэдэг цолыг боов тарааж байгаа юмшиг тараах юм. Үхсний соёлоор тэргүүлэх харин ч эсрэгээрээ муу муухайн дуйраалалууд.

Ккккк
Ккккк

Соёл, урлагийн талаар бодлого боловсруулж, цэгцтэй болгомоор... элдэв шагналаа боль.

Зочин
Зочин

Хүн ам цөөтэй манай улсад энэ гонгинсон олон дуучид, Хөлсөө дуслуулан ноцолдсон олон бөхчүүд \өдөр алсгахгүй барилдааныг нь хүн үзэхгүй болж\ Түвд хэлээр үнэн зөв нь мэдэгдэхгүй ном уншиж алгаа тоссон хэдэн арван лам \УБ -д хичнээнч хийд бдаг юм бүү мэд\ энэ 3- ийг бодлогын чанартай цөөлөх хэрэгтэй юмшигээ. Биеийн амарыг харсан улс эх оронд ямарч ашиггүй хүмүүс бн.Үүний оронд төрөл бүрийн инженерүүдийг бэлдэж эх орныхоо хөгжилийн төлөө ажиллуулахсан. Юм арай өөрөөр эргэж бн төр засгийн удирдлага бодох байхаа.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж

Хамгийн ариун гэдэг нэртэй урлаг, шашин хоёрын сургууль ямар байгааг харлаа. Хамгийн журам дэглэмтэй байх ёстой цагдааг харав.Хамгийн шудрага эрхэмсэг байх учиртай шүүхийн оргил Үндсэн хуулийн Цэц яаж дор орохыг үзэв. Монголыг зайдагнаж байгаа авилгын систем улс гэрийг минь орвонгоор нь ийм болголоо. Одоо авилга гэдэг энэ бузар тэмбүүнээс Монгол төрийг цэвэрлэх арга үлдсэн үү?! Ярилцъя, олон түмэн минь ээ!!

Зочин
Зочин

Урлагийнхан дотроо хамгийн их атаа хорсол тээсэн хүмүүс байдаг гэсээн

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт

..Новшийн урлагийнхан..

Холбоотой мэдээ

Back to top button