Нийгэм мэдээ
Шар өвсний гал түймрээс сэрэмжлээрэй

Өнөөдөр /2024.04.06/ 16:30 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан гурван удаагийн дуудлага ирж, онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог.
Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
- Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
- Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
- Асаагуурыг ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
- Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах
- Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.