Сурвалжилга, Нийтлэл

У.Тайлор: Монголд тайгын цэвдэг хайлж, түүхийн үнэт олдворууд ил гарахад ойртоод байна

АНУ-ын Колорадогийн их сургуулийн археологич Уиллиам Тайлорын Монгол нутгийн тайга дахь агаарын температурын өөрчлөлтийн талаар хийсэн судалгаа Smithsonian Magazine хэмээх эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн юм. Бүх улс, үндэстний асуудал болон тулгамдаад буй дэлхийн дулаарал энд ч нөлөөлж, сүүлийн жилүүдэд тайгын мөнх цэвдгүүд хайлах болсныг энэ судалгааны үр дүн харуулж буй. Weather.com сайт У.Тайлорын тодруулгатайгаар “Хайлж буй мөнх цэвдэг Монгол нутгийн өнгөрсөн түүхийг дэлгэнэ” гэсэн гарчигтай нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна.


Монголын тайга дахь өндөр уул нурууд, тэдгээрийн чулуурхаг хавцлын дунд тогтсон их цас, мөсийг нутгийнхан “мөнх цэвдэг, мөнх цаст уул” хэмээн нэрийддэг. Гэвч дэлхийн дулаарал газар авахын хэрээр олон мянган жилийн турш археологийн үнэт олдворуудыг “нууж” ирсэн тэдгээр мөсөн давхарга хайлах болжээ.

Тайлбар: У.Тайлорын 2018 онд Хөвсгөлийн тайгад судалгаа хийж явахдаа дарсан гэрэл зураг.

Өмнөх соёл иргэншлүүдээс үлдэж хоцорсон түүхэн олдворууд мөс, цасны дор хадгалагдаж байгаа нь дамжиггүй бөгөөд дээр дурьдсаны дагуу мөнх цаст уулсын мөс хайлбал тэдгээр эмзэг, нандин зүйлс угаагдан ил гарах болно. Нэг талаар энэ нь судлаачдын хорхойг хүргэх, уралдан судлах халуун цэг болж хувирах юм.

“Энэ бол зөвхөн Монголын өндөр уулсад тохиолдоод буй биш, дэлхийн өнцөг булан бүрт гарч байгаа асуудал” гэж Колорадогийн их сурнуулийн археологич У.Тайлор ярилцлагадаа дурьдсан байна. Тэр бол жилээс жилд хайлж буй мөсөн давхаргуудын талаар судалгаа хийдэг тэргүүлэх эрдэмтдийн нэг юм. “Мөс хайлж байна гэдэг нь нэг талаар эмгэнэлтэй явдал мөнөөс мөн. Гэхдээ нөгөө талаас нь харвал, хэрэв боломж болгож чадвал өнгөрсөн түүх рүү өнгийж чадна. Юу ч хийхгүй суувал маш том зүйлийг алдах болно” хэмээн тэр ярьжээ.

Reindeer

У.Тайлор ба түүний судалгааны баг өнгөрсөн жил Монголын тайгаар морьтой аялал хийж, цаатангуудтай ярилцлага хийж хадгалсан юм. Тэд энэхүү уур амьсгалын өөрчлөлт мөнх цэвдгийн усаар ундалдаг цаатан иргэдийн ахуй амьдралд хэрхэн нөлөөлж буйг судлахаар зорьсон нь тэр.

PLOS One сэтгүүлд энэ долоо хоногт Монгол тайгын харьцуулсан гэрэл зургийг тэд нийтлүүлсэн. Эндээс үнэхээр цас, мөс ихээр хайлж буйг харах боломжтой байлаа.

Тайлбар: У.Тайлорын дарсан харьцуулсан гэрэл зураг. Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Мэнгэбулаг гэдэг газар.

 “Цаатангууд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд хамгийн өндөр үнэ төлнө” гэж У.Тайлор бичээд буй. Монгол орны агаарын температур 20-р зууны дундажтай харьцуулахад Фарангейтийн 2.5 хэмээр дулаарсан гэх тооцооллыг тэд хийсэн. МӨн өнөөгийн цаатангууд уулынхаа орой дээрх мөнх цасыг зундаа хайлсан байхыг анх удаа үзэж магадгүй гэж зоригтой дуугарсан.

“Цаа буга бол тайгын амьдралд дасан зохицсон гайхамшигтай онцлогтой амьтан. Цаатангуудын бий болгосон соёл, амьдралын хэв маягийг алдалгүй хадгалан үлдэж гэмээнэ бид ирээдүйд ирж болох эрсдэлүүдэд өөрсдийгөө бэлдэх юм” гэж У.Тайлор өөрийн судалгааны өгүүлэлдээ бичжээ. Тэд тайгад ярилцлага, судалгаа хийж явахдаа мөс нь хайлсан хад асгын хөндийгөөс 3000 жилийн настай сумны зэв тэргүүтэй багаж зэвсгийн үлдэгдэл олсон юм байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button