Э.Цэндбаатар Тайландад болох тэмцээнээс эрх авч чадвал 3 дахиа олимпод оролцоно

Мэргэжлийн боксын ес дэх тулаанаа өнгөрсөн хоёрдугаар сарын 09-ний өдөр хийсэн МУГТ Э.Цэндбаатар тав хоногийн өмнө эх орондоо ирсэн билээ. Тэрбээр сүүлийн үед сонирхогчийн боксоос мэргэжлийн бокс руу хүч үзэх болсон бөгөөд ес дараалан ялалт байгуулаад буй. Түүний мэргэжлийн боксын 10 дахь тулаан энэ сард Флоридад болох учиртай.
МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ес дэх тулааныхаа дараа Монголын боксын холбоонд олимпын сорилго тэмцээнд оролцох хүсэлтээ байгаагаа илэрхийлж, холбоо зөвшөөрсөн. Тиймээс дөрөвдүгээр сарын 5, 6-нд буюу өнгөрсөн амралтын өдөр болсон олимпын ирэх олгох тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулах сорилгод ирж тулалдсан юм. Ингээд тэрбээр 63.5 кг жингийн ангилалд тулалдаж, ирэх тавдугаар сард болох олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд эх орноо төлөөлөхөөр боллоо.
Хэрэв тус тэмцээнээс эрх авч чадвал Парисын олимп түүний гурав дахь олимп байх болно. Түүнд тив, дэлхийн бүх медалиуд бий ч ганц олимпынх дутуу. Тэр энэ тухайгаа “Би хоёр удаа олимпод оролцож байсан. Тамирчин хүний хувьд олимп гэдэг маш чухал. Надад олимпын медаль л дутуу байгаа, түүнийгээ гүйцээмээр байна. Би алтан медалийг эх орондоо авчирна гэж бодож байна" гэсэн юм.
Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо тавдугаар сарын 21-ээс зургаадугаар сарын 03-ны өдрүүдэд болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхлээд эрхээ аваарай, араас нь А Л Т авчираарай гэж ерөөе !
За мэдэхгүй ээ бас л овилгогүй зантай з�##�уу шдээ.3-н удаа олимпод оруулна гэдэг маш том боломж өгөөд байгаа юм.Хайр даадаггүй л юм шиг санагдаад байгаа юм.Хэдий сайн тамирчин ч гэсэн олимпод азгүй хүн гэж байдаг шүү .Боксын Мөнх-Эрдэнэ байна тун азгүй тамирчин.Азтай бол Бадар-Ууган Сэрдамба нар шиг сэмхэн л мед�##�ь чирээд ирнэ.
Амжилт хүсье ээ! Нэг их �##�т авна энэ тэр гэж их шуугиан тарилгүй яваарай! Олимп бол дэлхийн аварга биш шүү. Бас тэгээд аз гэж юм бий анхаар! Дан өөртөө итгэсэн итгэл, бэлтгэл сургуулилтаа �##�т авахгүй шүү. Бадар-Ууган чимээгүй байж байгаад л азаар �##�т авсан гэдгийг санаарай!