УЛС ТӨР

ТОЙМ: Саарал ордны “заамдалцаан”-аар эхэлж, гурван даргын “чөлөөлөлт”-өөр өндөрлөсөн долоо хоног

-ДУБАЙН ГЭРЭЭНЭЭС ҮҮДЭЛТЭЙ “СААРАЛ ОРДНЫ” ЗААМДАЛЦААН-

Дубайн гэрээгээр амьсгалсан гэхэд болохоор долоо хоног өнгөрч байна. Тус асуудалтай холбоотойгоор саарал ордонд хөгшин залуу хоёр заамдалцаж, зодолдох шахам үйл явдал болсон нь гол дуулианы нэг байв. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн энэ долоо хоногийн даваа гарагийн хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан “Дубайн гэрээ” буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх асуудлаар ярилцсан. Тус хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг Ц.Нямдорж сайд “Чи олон жил шантааж хийсэн. Дубайн гэрээг цуцалвал эдийн засагт хортой” гэснээс үүдэж, тэд барьцалдаж Х.Болорчулуун гишүүн Ц.Нямдорж сайдын хоолойг боож "мангастсан” байдаг. А.Сүхбат, Ч.Хүрэлбаатар нар тэднийг салгасан гэх зүйл өдгөө яригдсаар буй.

-МАН-ЫН БҮЛЭГ, ҮАБЗ, ЗАСГИЙН ГАЗАР АЛЬ НЬ Ч ШИЙДЭЛД ХҮРЭЭГҮЙ ДУБАЙН ГЭРЭЭ-

МАН-ын бүлгийн хуралдааны үеэр "Дубайн гэрээний асуудлаа ҮАБЗ дээр хэлэлцүүл” гэсэн утгатай зүйл яригдаж. Үүний дагуу мягмар гарагт /2019.11.19/ ҮАБЗ өргөтгөсөн хуралдаан хийж, Дубайн гэрээг цуцлах эсэх асуудлыг хэлэлцсэн юм. ҮАБЗ-ийн хуралдаан 5 цаг орчим үргэлжилсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй юм. Уг асуудлаар өмнө нь Засгийн газар нууц хэлбэрээр хуралдаад мөн л, дорвитой нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй. Ирэх долоо хоногт эл асуудал хэрхэн үргэлжлэх вэ гэдэг сонин. Ямартай ч хэлэлцээрийн ширээний ард сууж Дубайн гэрээг сайжруулах алхам хийх шийдэлд хүрсэн гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүн Баттамөр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэгт бид гэрээг сайжруулж хэлэлцээрийн ширээний ард суу, болохгүй бол цуцла гэх чиглэл өгсөн хэмээн ярьсан байдаг.


-Н.БАЯРТСАЙХАНЫГ Б.ЛХАГВАСҮРЭНГЭЭР, С.ДАВААСҮРЭНГ Д.БАЯРСАЙХАНААР СОЛИВ-

Саарал жагсаалттай холбоотойгоор хоёр хүнээр туг тахих асуудал үндсэндээ өнгөрч буй долоо хоногт өндөрлөв. УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан үүргээс нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан, тэд албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, хүсэлтийг УИХ хүлээн авсан юм.
Улмаар МАН-ын бүлгийн хурал, ЭЗБХ-ны хурал, УИХ-ын чуулганы хуралдаанаар тус тус Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг Б.Лхагвасүрэнгээр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг Д.Баярсайханаар солихыг дэмжснээр эл асуудал нэг тийш болов.


-Д.ОДБАЯР ДАРГА СУУДЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ-

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн “өгзөг базсан” гэх дуулиан сар шахуу хугацааг дамнасан. Эцэст нь даргын суудлаасаа бууж цэцийн гишүүн хэвээр үлдэхээр болсон шийдвэр өчигдөр гарлаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэлдэхүүний хурлаар ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын албан тушаалаас нь чөлөөлөх өргөдлийг өчигдөр /2019.11.22/ хаалттай горимоор хэлэлцсэн. Хурлын үеэр Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас чөлөөлөх саналыг цэцийн гишүүд 100 хувь дэмжиж түүнийг даргын албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-28 05:42

Fluoxetine 10mg Cash On Delivery [url=http://ggenericcialisle.com]Cialis[/url] Cialis Viagra Espana Cialis Viagra 10 Mg

StevSlarie
StevSlarie
2020-02-04 13:51

buy accutane online 20mg http://cialisjh.com - Cialis Cephalexin 500mg 500ct Cialis Phone Orders For Cheap Viagra

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 15:55

Propecia Eficacia 1 Mg http://abcialisnews.com - Cialis Viagra Generique Acheter Buy Cialis Finasteride 1 Mg Buy Uk

Холбоотой мэдээ

Back to top button