Улс төрийн мэдээ

Д.Ганбат: Засгийн газрын харьяалалтай ЦЕГ, АТГ нэгнээ шалгаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.04.08/ хуралдаж, "УИХ-ын гурван удаагийн чуулганы хуралдааны 58 асуудал болон насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн асуудалд анхаарч ажиллах зэрэг асуудлын талаар мэдээллээ.

Уг хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат

Хяналт шалгалтын тухай хуулийг 2010 оны парламентаар хэлэлцэж, Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт орсноор хэрэгжиж байгаа. Нийт ард түмний мэдэх эрхийг хангаж хэд хэдэн нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Тухайн хуулийн сонсголыг тэргүүлж байгаа сайд нараа томилж, ашиг сонирхлын зөрчил байна уу, гэрч оролцож байна уу зэрэг сонсголын үр дүн хүлээлтэд хүрсэнгүй.

Мөн Монгол Улс байтугай дэлхий нийтийг цочирдуулсан хэрэг гарлаа. Энэ юу вэ гэхээр, бага насны хүүхдийг дөрвөн цагдаагийн алба хаагч хүчирхийлсэн хэрэг гарсан. Үүнд засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ганц нэг алба хаагчид хариуцлага тооцоод өнгөрч болохгүй хэрэг.

Бид энэ хэргийг хүлээн зөвшөөрч болохгүй. Ардчилсан нам 2016-2020 онд ажиллахдаа Тахрын албыг байгуулж байсан. Гэрч хохирогчийг хамгаалдаг алба. Гэтэл Засгийн газар энэ албыг маш яаралтай татан буулгасан. Цагдаа нарыг нь АТГ-аас шалгаж байна. Засгийн газрын харьяалалтай хоёр байгууллага бие биеэ шалгаж байна. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилтэй. Нөгөө талаараа, өмнө нь 16-18 наснаас доош хүүхдүүдийг бага насны хүүхэд гэж нэрлэдэг байсан бол 2017 онд хуульд өөрчлөлт оруулж, эрх баригч намынхан 14 нас болгосон. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хууль ёсоор хийгээгүй. Хууль тогтоодоггүй байгууллагаар хууль тогтоолгож, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх заалтыг тусгасан. Тийм учраас УИХ нь Засгийн газартаа хяналт тавих ямар ч боломжгүй болгосон.

Мөн гишүүд УИХ-д дахин сонгогдохоо бодож, бүгд хөдөө орон нутгаар явж байна. Ардчилсан намын бүлэг хуралдаж, энэ бүх асуудлыг ярилцаж, ажлын хэсэг байгууллаа. Бид эргээд энэ талаар мэдээлж, хууль эрх зүйн орчныг өөрчлөх талаар мэдээлнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 8, 2024 15:18

их хур�##�д заримдаа иймэрхүү дэнэг ч юм шиг хүн байх нь зүгээр ч юм шиг

Зочин
Зочин
4 сар 9, 2024 10:28

Хөгжөөдөг Ганбат гуай өөрөө шүүгээч

Зочин
Зочин
4 сар 9, 2024 11:40

МАНАЙ БИДОН ТӨР ТҮМЭНДЭЭ ХЭРЭГТЭЙ ХҮН ШҮҮ БУСДЫГАА БОДВОЛ ХОНШООРТОЙ НЭГ ТАЛЫГ БАРЬЖ ПЯЛДАГДАХГҮЙ УЛС ТӨРД БАЙХ ЁСТОЙ ЭРХМИЙН НЭГ ЭНЭ ЖИЛ БИДОН НЭРНЭЭСЭЭ САЛЖ ДАНХ ЦОЛ АВАА ХӨГШӨӨН ДАНХАН ДЭЭР ЗУРГАА ЧАА

Холбоотой мэдээ

Back to top button