НИЙГЭМ

13 настай охиныг хүчирхийлсэн гэх цагдаа нарын зарим нь гэмт хэргийн бүртгэлтэй ч ял эдэлж байгаагүй

Сэлэнгэ аймгийн цагдаагийн даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарсан. Дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хоёр нь хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Одоогоор охиныг түр хамгаалах байранд хамгаалалтад аваад буй.

Хэргийн эргэн сөхвөл, Өнгөрсөн сард 13 настай охин гэрээсээ дайжиж ар гэрийнхнийх нь хүсэлтээр аймгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлсэн. Гэвч эрэн сурвалжилж байсан цагдаа нар ажил үүргийн шугамаар олж авсан мэдээлэлдээ үндэслэн охинтой холбоо тогтоож улмаар энэхүү аймгийн цагдаа нарын газрын даргын жолооч эхлээд охинтой чатласан гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Харин дараа нь хамт ажилладаг бусад дэслэгч ахмадуудаа дуудаад нэгнийхээ гэрт цуглан охиныг авчраад хохирогч охинтой бэлгийн харьцаанд орсон байдаг. Ийн хохирогч охин болсон явдлыг ээждээ хэлснээр аймаг орон нутгийн цагдаа энэхүү хэргийг шалгаж эхэлсэн юм.

-Тэдний хоёр нь гэмт хэрэгт холбогдож байжээ-

Хэрэг үйлдэгчдийн тухайд цагдаагийн байгууллагад 1-8 жил ажилласан, 23-34 насныхан байна. Тодруулан хэлбэл, хэргийг  Э, Э, Э, Б гэсэн дөрвөн албан хаагч үйлдсэн. Хоёр нь гэмт хэрэг зөрчил гаргаж байсан ял эдэлж байгаагүй гэх мэдээлэл байна. 

Цагдаагийн албан хаагч: Э нь эхнэр, хүүхэдтэй. Бүрэн дунд боловсролтой. Цагдаагийн байгууллагад 2019 оноос хойш ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлийн санд 3 удаагийн бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй.

Цагдаагийн албан хаагчЭ нь эцэг, эхийн хамтаар амьдардаг. Цагдаагийн байгууллагад 2019 оноос ажиллаж байгаа, дээд боловсролтой.

Цагдаагийн албан хаагчЭ нь Сэлэнгэ аймагт түр оршин суух хаягийн бүртгэлтэй. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг зөрчлийн санд 5 удаагийн бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй.

Цагдаагийн албан хаагчБ нь 2023 оноос эхлэн ажиллаж буй. Дээд боловсролтой. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 9, 2024 20:18

Наадуул чинь хэзээ ял шийтгүүлж байлаа тэгээд л суллана

Сонгогч
Сонгогч
4 сар 10, 2024 08:37
Reply to  Зочин

Энэ хүчингийн хэрэг үйлдсэн з�##�уучуудын аав ээж, өвөө мөвөө нь аягүй бол цагдаад ажиллаж байсан, энгэр дүүрэн төмөртэй, "мета лл рокууд" байгаа даа ! Тэдний ёс суртахуун нь нэг иймэрхүү байдаг.

Сонгогч
Сонгогч
4 сар 10, 2024 05:25

Цагдаа нар гэж ийм л булай күүрнүүд бдаг л даа ! З�##�уу нь хүүхэн хүчиндэнэ, хөгшин нь хөрөнгө мөнгө завшина, цөмөөрөө хүн дарамтлана, ямар сайндаа л "цагдаа зантай" гэдэг үг буюу нэр томьёо хүртэл гарах билээ дээ ?!

Холбоотой мэдээ

Back to top button