ДАТАГРАФИКНийгэм мэдээ

Тендер: Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст 250 саяар гал унтраах робот авна

Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас дүүргийнхээ Онцгой байдлын албанд гал унтраах робот худалдан авахаар тендер зарлажээ. Тус тендерийн төсөвт өртөг 250,000,000, /хоёр зуун тавин сая/ юм байна.

Сонирхолтой нь уг тендерийг 30 минутын хугацаанд зарлаад хаасан байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт тендерийг хүлээн авч дуусаж, 10 цаг 30 минутад нээхээр төлөвлөжээ. Үүнээс үзэхэд энэхүү тендерт шалгарах байгууллага аль хэдийн шалгарчихсан гэсэн үг юм.

Тендерийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Нэмэлтээр дурдахад, манай улсад гал унтраах тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалт улсын хэмжээнд 57%-тай, нийслэлд 55%-тай, хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35%-48%-тай байдаг аж. Мөн дөрвөн албан хаагч тусгай зориулалтын хувцсаа дамжуулан хэрэглэдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятад хог л битгий аваарай.

Зоч
Зоч

Мөнгө угаах юм авч бснаас г�##� сөнөөгчдийнхөө хамга�##��##�тын хувцас, хэрэгсэлийг 100% сайжруул. Яасан хүмүүсээ шатааж �##�ж ханадаггүй юм!!!

Зочин
Зочин

ёооё, өлөн хулгайчууд, сиймхийгээр нь бас хэдэн төгрөг идчэх гээд чичрээд дайрцан

Холбоотой мэдээ

Back to top button