Тээвэрлэлтийн салбарын үнэ өмнөх оноос 8.5 хувиар буурчээ

Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2024 оны нэгдүгээр улиралд 85.6 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх улирлаас 3.2 хувь, өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар тус тус буурсан байна.
Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар буурахад хуурай замын бусад тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 5.1 хувь, шуудан, зарлага, элчийн үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 9.0 хувь, агаарын тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 16.8 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Тээврийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх улирлаас 3.2 хувиар буурахад төмөр замын тээврийн дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 0.3 хувь, хуурай замын бусад тээврийн дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 4.2 хувь, агаарын тээврийн дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 5.3 хувь, шуудан, зарлага, элчийн үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 9 хувиар буурснаас шалтгаалсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.