Казахстаны сангийн сайд асан нөхөртөө зодуулж амьсгал хураасан эмэгтэй астрологич байжээ

Казахстанд өнгөрсөн арваннэгдүгээр сард сангийн сайд асан Куандык Бишимбаев эхнэр Салтанат Нукеновагаа хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэг гарсан. Тус хэрэг Казахстан түмнийг цочроогоод зогсохгүй олон улсад гэр бүлийн хүчирхийллийн сэдэвтэй яриаг эхлүүлсэн юм.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан Нукенова астрологичээр ажилладаг байжээ. Тэрээр 1992 оны тавдугаар сард Казахстаны зүүн хойд хэсэгт оршдог Павлодар хотод мэндэлсэн байна.

Астрологичийн хувьд тэрээр хувийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг байсан юм. Түүний ментор, астрологич Аида Галеевагийн хэлснээр Нукенова телевизийн хөтлөгч болохыг хүсдэг байсан аж.
Бишимбаев түүнийг Инстаграм дээр харсныхаа дараа зурхайн үйлчилгээ авч танилцжээ. Зөвлөгөө авснаасаа хойш Бишимбаев түүнтэй дахиж уулзаж, болзох оролдого зургаан сарын турш хийсэн байна. Нукенова эхэндээ түүнтэй уулзмаргүй байгаа тухайгаа найзууддаа ярьж байсан юм.
Харин 2022 оны зун Нукенова түүнтэй уулзахыг зөвшөөрч, намар нь хуримын ёслолоо хийжээ. Төд удалгүй Нукенова гэр бүл, найз нөхдөдөө Бишимбаев өөрийг нь араар тавьсан гэж гүтгэн, гарж орохыг хориглон, хэнтэй холбоотой байгааг нь хянаж, байнга гар хүрдэг болсон талаар ярьсан байна.
Харамсалтайгаар Нукенова 2023 оны арваннэгдүгээр сард Бишимбаевын гарт амиа алдсан. Одоо Бишимбаевын шүүх хурал өрнөж буй. Тэрбээр 20 хүртэлх жилээр хорих ял сонсох магадлалтай байна.
Эх сурвалж: 24smi.org
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Киргиз, Казак за-луус хуриман дээрээ эхнэрээ а-лгаддаг хамгийн зэрлэг бурангуй хүмүүс шүү, зодуулая тамлуулая гэвэл баян ла-лынхатай сууж болно.
Ийм хогтой суугаад амиа �##�дчихдаг тун харамс�##�тай. Ийм хог сангийн сайд болоод байхдаа яахав дэж. Ер нь дэлхий нийтээрээ сөнөх тийшээ л явж байна даа. Авгайгаа �##�сан энэ б�##�ай тэнэгийг бүх насаар нь хорих хэрэгтэй.
л�##�ын шашинтан эрчууд эхнэрээ адгууснаас дорд узэж �##�ж хяддагийн нэгэн жишээ байна даа
Шууд цаазлах хэрэгтэй. Монголд ч ийм бузар эрчүүд их байгаа шүү эхнэрээ зовоодог, зоддог харамч хартай, хэрүүлч ХАРГИС ХЭРЦГИЙ БУЗАР НӨХРҮҮД ИХ БАЙНА ШҮҮ. ИЙМ НӨХРҮҮД ЭЭС ЭРТХЭН САЛСАН НЬ ДЭЭР ШҮҮ ХЭДЭН ХҮҮХЭДТЭЙ БАЙСАН Ч ХАМААГҮЙ ХОЛДСОН НЬ ДЭЭР НЭГЭНДЭЭ ЭС Ч НЭГЭНДЭЭ ҮХЭХ БОЛНО ШҮҮ. ХҮЧИРХИЙЛЛИЙГ НУУН ДАРАГДУУЛЖ, ӨРШӨӨН ӨНГӨРӨӨСНӨӨР ӨӨРТӨӨ ЭРСДЭЛИЙГ АВЧ ИРЖ БАЙГААГАА ОХИД БҮСГҮЙЧҮҮД МЭДЭХ ХЭРЭГТЭЙ. АМИА АЛДАХЫН ТУЛД АМЬДРААГҮЙ ШҮҮ ХҮҮХНҮҮДЭЭ
монгол д ч гэсэн иймэрхүү нөхдүүд төр барицаж л байгаа ш дээ хүчирхийлэл нь д�##�д л байгаа болохоос ил гаргахаар ажилгүй амьдр�##�гүй авилг�##� н тасрах учираас амаа хамхиад байж байгаа эмэгтэйчүүд олон байгаа ш дэээээ