Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д анхны удаа хүүхдийнх нь үйлдсэн хэрэгт эцэг эхэд нь ял оноожээ

АНУ-ын Мичиган мужид Итан Крамбли нэртэй ахлах сургуулийн сурагч галт зэвсгээр дөрвөн хүний аминд хүрсэн хэрэг гарсан. АНУ-ын шүүх түүний эцэг эх болох Жеймс Крамбли, Женнифер Крамбли нарыг хүүгийнхээ хэрэгт буруутай гэж үзсэн.

Энэ нь тус улсын түүхэнд хүүхдийнх нь үйлдсэн хэрэгт эцэг эхийг нь буруутгасан анхны тохиолдол болсон юм. Тэгвэл мягмар гарагт /2024.04.09/ болсон шүүх хурлын эцэст Жеймс, Женнифер хоёрт  10-15 жилийн хорих ял оноожээ.

Тэд 10 жил шоронд ял эдэлснийхээ дараа давж заалдаж ялаа тэнсэн харгалзах болгох эрхтэй болно. Хэрвээ давж заалдаад бүтэлгүйтвэл ялын үлдсэн хугацааг эдлэх юм.

Оакланд дүүргийн тойргийн шүүгч Шерил Мэттьюс тэдэнд ял оноохын өмнө “Жеймс Крамбли гэртээ буу, сум зэргийг амархан олж авах нөхцөлийг бүрдүүлсэн. Харин Женнифер Крамбли эдгээр зэвсгийг ашиглах, эзэмшихийг хөхүүлэн дэмжсэн” гэжээ.

Тэдний хүү Этаны шүүх хурал өнгөрсөн жил болсон. Тэрбээр хүн амины хэрэг үйлдсэн, терроризм үйлдсэн гэх мэт 19 зүйл ангийн гэмт хэрэгт буруугаа хүлээж өршөөлөөр суллагдах боломжгүй бүх насаараа хоригдох ял авсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 10, 2024 14:13

3 ,5,7,9 үе гэдэг чинь зөв л байгаа юм

Зочин
Зочин
4 сар 11, 2024 00:09

Shudarga shuusen baina

Холбоотой мэдээ

Back to top button