УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Загджавын шаардлагад тэнцээгүй намууд мөрийн хөтөлбөрөө зургаа хоногийн дотор дахин хүргүүлнэ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрийг ҮАГ-ын орлогч Д.Загджав буцаасан. Намуудын мөрийн хөтөлбөр аудитын босго давж чадаагүй.

Яагаад бүгдийг нь хүлээж аваагүйгээ Д.Загджав “Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны зорилтыг, бодлогыг хангах чиглэл рүү хандуулах учиртай. Эдийн засгийн тооцооллуудыг үзсэн. Зарим нэг засч залруулах ёстой зүйлүүд байгаа юм аа. Тэр бүгдийг тодотгоод явуулсан манай саналыг нам эвслүүд эргэж хараад 17-ны өдөр ирүүлнэ” хэмээн тайлбарлажээ.

Одоо Сонгуулийн тухай хуулиар нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө эргэж харж, засаад аудитын газарт 17-нд хүргүүлэх юм. ҮАГ дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл дахин хянаж, аудитын дүгнэлтээ гаргаад Сонгуулийн ерөнхий хороонд хүргэх учиртай.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38-р зүйлийн 38.3 -д 38.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглодог.

  • 38.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;
  • 38.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;
  • 38.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;
  • 38.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;
  • 38.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;
  • 38.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудлыг хориглодог.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 11, 2024 07:53

Хцссс яг МанАн гийн дүрэм.

зочин
зочин
4 сар 11, 2024 08:27

ene bid 2 yugaa medej butsaaahav de haha

Зочин
Зочин
4 сар 11, 2024 10:24

Өөрийгөө голохгүй, дарга сэтэртэй л бол юу ч бсн чадна гэж дайрч байдаг хөгийн хогийн энэ нөхөр тэтгэвэртээ гардаггүй юм уу.

Зочин
Зочин
4 сар 11, 2024 18:27

Бүлгийн дарга Тоогий "ЭЗХЯ-аар намын мөрийн хөтөлбөрөө хийлгэсэн" гд б�##�айраад бсн биз дээ. Ийм л м�##�нууд даа

Зочин
Зочин
4 сар 11, 2024 18:35

Ene nuhur yagaad bainga undur alba hashaad yavdag nuhur ve.

Зочин
Зочин
4 сар 11, 2024 23:26

Мээст мээстэн ( место .рус) дээрээ томроно оо гэдгийг чинь манай Загджав жинхэнэ үзүүлдэг гар шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button