НИЙГЭМ

15 настай охиныг бүлэглэн зодож байсныг таслан зогсоожээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Угсармалын байрны урд сааданд хэсэг бүлэг хүүхдүүд нэг охиныг зодоод дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид очиж шалган, 15 настай эмэгтэй хүүхдийг 15-17 насны 3 эмэгтэй хүүхэд нийлж, зодож байсныг таслан зогсоож, хүүхдүүдийг ар гэрт хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг хийж байна.

Иргэд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтыг дээшлүүлж, хүүхдээ хэнтэй нийлж, нөхөрлөж байгаа талаар мэдээлэлтэй байх, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 11, 2024 11:46

Хэрэг нээ.

Зочин
Зочин
4 сар 11, 2024 13:31

Урьд Багш эцэг эхийн харилцах дэвтэр байж билээ орчин үёд сурагч хүүхэдтэй айл хэцүүдэх болж нийгэм орчин муу зүйл устаасай

Зочин
Зочин
4 сар 12, 2024 05:58

Ийм юмнууд дээр арга хэмжээ сайн авмаар юмэмэгтэй хүүхэд эмэгтэй хүүхэдээ зодно гэж юу байна аа энэ бол ы�##�мад танхайр�##�

Зочин
Зочин
4 сар 12, 2024 05:59

Ийм танхай юмнуудыг эдийн засгаар нь сайн арга хэмжээ авмаар юм бүр жигших хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button