ОХУ, Казахстанд шар усны үерийн улмаас 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

ОХУ болон Казахстанд их хэмжээний шар усны үер буугаад байгаа. Цас мөс хайлсны улмаас тус улсуудад оршдог томоохон голууд их хэмжээгээр үерлэн, сүүлийн 70 жилд үзэгдээгүй үерлэжээ.
Оросын Уралын нуруу, Сибирь мөн Казахстаны Урал, Тобол зэрэг гол хэдхэн цагийн дотор олон метрээр өссөн байна. Мягмар гарагийн /2024.04.09/ орой Оренбург хотын ойролцоо Урал голын түвшин 9.31 метр хүрч, эгзэгтэй түвшин болох 9.30 метрийг давжээ.

Урал нь Европын гуравдах хамгийн том гол юм. Тус гол ОХУ болон Казахстаны газар нутгаар дамжин Каспийн тэнгис рүү цутгадаг. ОХУ-ын Курган хотод орон нутгийн албан тушаалтнууд дөрөвдүгээр сарын төгсгөл хүртэл нөхцөл байдал хүнд үргэлжилнэ хэмээж оршин суугчдыг яаралтай нүүн шилжихийг анхааруулсан байна.
Мөн Баруун Сибирийн нефтийн олборлолтын гол бүс нутаг болох Тюменьд онц байдал зарласан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шар усны үерийн асуудлаар Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтэй ярьжээ.
Казахстаны зүүн болон хойд бүс, Атырау, Актобе, Акмола, Костанай, Павлодар нутагт шар усны үерийн нөхцөл байдал хүндхэн буй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.