Орон сууцны үнэ жилийн дотор 9.1 хувь өссөн ч сүүлийн нэг сарын хугацаанд буурчээ

Монгол Улс барилгын материалын түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэдэггүй. Шаардлагатай бараа материалаа импортоор хангадаг. Үүний зэрэгцээ манай улсын барилгын стандарт, чанар сайжирсан, инфляцын түвшин өндөр, гэр хорооллыг орон сууцжуулж буй зэргээс шалтгаалан орон сууцны үнэ сүүлийн жилүүдэд үнийн өсөлттэй байгаа билээ.
Тэгвэл 2024 оны гуравдугаар сарын байдлаар, Улаанбаатар хотод орон сууцны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 9.1 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Уг үнийн өсөлт нь өмнөх сартай харьцуулбал, 0.6 хувиар буурсан дүн юм байна.
Өнгөрсөн гуравдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.98 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.22 сая төгрөгийн үнэтэй байна. Эсрэгээрээ хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.71 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.30 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УБ-аар нэг зарагдахгүй шинэ, хуучин байрууд бна, мөн 9.0 мянган түрээсийн байр байна,