Гадаад мэдээДЭЛХИЙ

Эхнэрээ хөнөөсөн гэгддэг алдарт тамирчин О.Ж.Симпсон нас баржээ

Эхнэрээ хөнөөсөн гэгддэг АНУ-ын алдарт тамирчин О.Ж. Симпсон 76 насандаа хорт хавдрын хүндрэлээр амьсгал хураажээ. АНУ-ын хууль зүйн түүх дэх хамгийн алдартай шүүх хурлуудын нэг нь О.Ж.Симпсоны хэрэг байсан юм.

Тэрээр 1994 онд эхнэр Никол Браун Симпсон болон түүний найз Рональд Голдманыг хутгалж хөнөөсөн хэрэгт буруутгагдсан. Гэвч 1995 онд болсон шүүх хурлаар түүнийг энэ хэрэгт гэм буруугүй гэж үзсэн байдаг.

О.Ж.Симпсон нь 1960-аад оны сүүлээр Америк хөлбөмбөгийн алдартай тамирчин болсон юм. Ийм учраас түүний хурлыг телевизээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн нь олны анхаарлыг их татсан байна.

О.Ж.Симпсон Никол Барун Симпсон нар, зургийн эх сурвалж: NBC

1995 оны шүүх хурал түүнийг гэм буруугүй гэж үзсэн. Гэхдээ 1997 онд өөр нэгэн иргэний шүүх хурлаар шүүгч О.Ж.Симпсоныг Браун Симпсон болон Голдман нарын үхэлд хариуцлагатай гэж үзэж 33.5 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхийг тушаасан юм.

Тэрээр 2008 онд зэвсэг хэрэглэн дээрэм хийсэн хэргээр есөн жил шоронд ял эдэлжээ. О.Ж.Симпсоны гэр бүл пүрэв гарагт /2024.04.11/ түүнийг түрүү булчирхайн хорт хавдрын улмаас нас барсан гэдгийг зарласан байна.

Хэдийгээр тэрээр өөрийгөө гэм буруугүй гэсээр ирсэн ч 2016 онд явуулсан санал асуулгаар америкчуудын ихэнх нь түүнийг эхнэрээ хөнөөсөн гэж боддог гэх үр дүн гарсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button