НИЙГЭМНийгэм мэдээ

Хангайн бүсийн сурагчдын дотуур байр ундны цэвэр усгүй, унтлагын өрөөндөө камертай байна

Хангайн бүсийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүрэлцээг нэмэгдүүлэх, шинэчлэх, дотуур байрын орчин нөхцөлийг сайжруулах хэрэгцээ шаардлагатай байгааг Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.

Бүсийн хэмжээнд ерөнхий боловсролын нийт 141 сургуулийн 150 дотуур байранд 12,097 хүүхэд, үүнээс малчин өрхийн 10,351 хүүхэд  амьдарч байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 оноос хойш ЕБС-ийн дотуур байрны үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хангайн бүсийн 6 аймагт үйл ажиллагаа явуулж буй 150 дотуур байрнаас 22 байранд хяналт шалгалт хийхэд барилгын насжилт дууссан, цаашид ашиглах боломжгүй талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан, зориулалтын бус, галын болон ослын стандарт шаардлага хангахгүй, ундны цэвэр усны хүрэлцээ дутмаг, боловсон ариун цэврийн өрөө болон усны өрөөгүй, унтлагын өрөөнд камер суурилуулсан зэрэг ноцтой зөрчилүүд илэрсэн.

Тиймээс илэрсэн зөрчлийг арилгуулахаар аймгийн Засаг даргад нарт Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан Хүний эрхийн үндэсний комисс ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 16, 2024 10:35

БАНДИ НАР Ч ЯАХ ВЭ? ОХИДУУД ЯАЖ ХУВЦСАА СОЛИХ ЮМ ОХИД ХӨВГҮҮДЭЭ КАМЕРЫГ НЬ ЭВДЭЛЧИХ ТА НАРЫН МӨӨМ БООЖГОЙГ ХАРАХ ГЭЖИНА

Back to top button