Нийгэм мэдээ

Гадаадад шашны чиглэлээр суралцаж байгаа иргэдийг бүртгэлжүүлнэ

Өнгөрсөн оны 12 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд зочилж 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцсан.

Улмаар 2024 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэл гарч Бурханы шашны сургалтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгосон. Мөн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Бурханы шашны сургалтын байгууллагын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 48 дугаар тогтоол батлагдан гарсан байдаг.

Эдгээр баримт бичигт үндэслэн БШУ-ны сайдын тушаал, НИТХ-ын шийдвэр гарч 112 дугаар сургуулийн барилгын зураг төсвийг шинээр хийж, барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлэхээр боллоо.

Мөн шийдвэр болон холбогдох төсвийн тооцоолол, сургалтын хөтөлбөр зэргийг Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид гардуулж өглөө.

Энэ хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн үйл ажиллагааг шат ахиулах, 112 дугаар сургуулийн онцлогийг харгалзан төрөлжсөн болон нэмэлт хөтөлбөртэй байхаар шийдвэрлэлээ. Мөн энэ чиглэлээр гадаад улсад суралцаж байгаа Монгол иргэдийн мэдээллийг гаргах, бүртгэлжүүлэх, дүйцүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button