Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд 10 сая иений алтан аяга хулгайлсан этгээд “Цай уух гэж байсан” гэж хэлжээ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.04.11/ Токио хотын Нихонбаши дүүрэгт байрлах Такашияама их дэлгүүрийн үзүүлэнгээс 10 сая иений үнэ бүхий алтан аяга алдагджээ.

Токиогийн цагдаагийн алба бямба гарагт /2024.04.13/ хотын Кото бүсэд амьдардаг 32 настай эрэгтэйг тус хэрэгт холбогдуулан баривчилсан байна. Тэрбээр “Ямар нэгэн эндүүрэл байхгүй. Би аягийг зарсан” гэж хэлсэн аж.

Хэрэгтэн мөрдөн байцаагчдад “Би тэр аягаар цай уух гэж байсан” гэж хэлжээ. Цагдаа нарын мэдээлснээр тэр дөрөвдүгээр сарын 11-ний өглөө 11:40 минутын орчим хэрэгтэн үзэсгэлэнгийн танхимын буланд байсан хуванцар хайрцгаас аягыг шүүрсэн байна.

Алтан аягийг хадгалсан хайрцагт ямар нэгэн хамгаалалтын систем байрлуулаагүй байсан аж. Хэрэгтэн цагдаа нарт “Аягыг хадгалж байсан хуванцар хайрцагт хүрч үзэхэд хөдөлсөн болохоор авч чадах юм байна гэж бодсон. Үзэсгэлэнгийн танхимаас өөр зүйл шүүрч чадах юм байна гэж бодоод хэд хэдэн удаа орж гарсан” хэмээжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 18, 2024 17:59

Эр хүний боддог л бодол. Монголд бол �##�тан аяганаас ус уухыг амьд явсны хэрэг бүтлээ гэдэг.

Зочин
Зочин
4 сар 18, 2024 22:35
Reply to  Зочин

ЗӨВ ӨӨ ЗӨВ. АЛТАН АЯГАНААС УС, ЦАЙ УУХЫГ ХҮСЭХГҮЙ ХЭН БХ БИЛ⁸ЭЭ. ТЭР АЛТАН АЯГЫГ АЛДАХГҮЙН ТУЛД КАМЕРЖУУЛЖ, ДОРИОЛЛЫН СҮЛЖЭЭНД ХОЛБОХ ЭСЭХ НЬ ТЭР ДЭЛГҮҮРИЙН АСУУДАЛ БОЛОХООС ТЭР ЗАЛУУГИЙН АСУУДАЛ БИШ ЮМ Л ДАА. ЦААД УТГААРАА ТУХАЙН ДЭЛГҮҮРИЙН УНХАЙГҮЙ, МУЛГУУ АЖИЛЛАГААНД НЬ ДҮН ТАВЬЖ, ТҮВШИН ТОГТООН ӨГЧ БНА АА Л ГЭСЭН ҮГ. ХАРИН Ч ТҮҮНД НЭМЭЛТ УРАМШУУЛАЛТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ!

Зочин
Зочин
4 сар 18, 2024 20:10

Аягыг гэж бичнэ. Авч явж болохоор юм байна гэж бодсон гэж найруул. За тэгээд хэрэгтэн олдсон л бол болоо. Манайхан Япон руу их явж байгаа болохоор, бурхан минь Монголчууд л битгий туучихсан байгаасай гэж үнэн сэтгэлээсээ з�##�бирч байлаа. Жинхэнээсээ Монгол яллаа.

Зочин
Зочин
4 сар 19, 2024 07:10

Алдарт Гомбосүрэнг музейгээс туусан �##�тан аягаараа худаг дээр очиж ус уусан гэдэг яриа байдаг.

Зочин
Зочин
4 сар 19, 2024 07:13

Авч явж биш " авчихаж болохоор юм бна" гэж бодсон гэж засан найруулаач, хө !

Цогяг
Цогяг
4 сар 20, 2024 23:11

Манай сайн гаруудын нэг гэж бодсон ашгүй биш байж

Уранчимэг
Уранчимэг
4 сар 21, 2024 05:10

Амьд явб�##� �##�тан аяганаас ус уудаг гэдэг үг санаанд орж байна. Ийм үйлчилгээ гаргав�##� хэр зэрэг ашигтай байх бол?. Ядаж хулгай хийх нэг ч гэсэн сэжүүр дарагдах болов уу?

Холбоотой мэдээ

Back to top button