Нийгэм мэдээ

С.Амарсайхан: Дүнжингаравын дэлбэрэлтэд тусгасан 2.9 тэрбумын үлдэгдэл төсвийг нийслэл рүү шилжүүлсэн

УОК-оос өнөөдөр/2024.04.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.                 

Тэрбээр, “Газны дэлбэрэлтэд өртсөн БЗД-ийн 26-р хороонд байрлах 207-р байрыг дахин ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан. Нийслэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхээр эцэслэж байна. Хохирлыг барагдуулах, шинээр барих, осолд өртсөн айлуудын түрээсийн төлбөрийг төлөх, буруутай этгээдээс нэхэмжлэх зэргийг нийслэлийн удирдлагад шилжилж байна. Дүнжингаравын дэлбэрэлтэд 5 тэрбумыг Засгийн газар энэ асуудалд төсөвлөсөн. 2.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. 2.9 тэрбумыг нийслэлд шилжүүлсэн.

Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамдууд хамтран ажиллах даалгаврыг өглөө.

Хаваржилтын нөхцөл байдлаас үүдэн хорогдсон 6.8 сая малын сэг зэмийг устгах ажил 17 хувьтай явна. Үүнийг тавдугаар сарын 1-ний дотор ариутгал, устгалын ажлыг дуусгахын тулд ажлын хэсэг гарч, аймгууд руу томилж байна. Мөн зэвсэгт хүчний алба хаагчдыг энэ ажилд дайчилж байна.

Хамгийн сүүлд зудын эрсдлийн тайланг сонслоо. Нийт мал сүргийн 14.9 сая буюу 23.9 хувь нь хорогдох тооцоолол байсан ч 6.8 сая буюу 1.5 дахин бага хорогдлоо. Өнгөрсөн долдугаар сараас анхааруулга өгч байсны үр дүнд хорогдлын тоо эерэг гарлаа. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн тогтолцоо, системийг шинэчлэлтийг хийх, малчдын уялдаа холбоог хангах, шаардлагатай төсөв санхүүг батлах, зээл олгох, малчдад санхүүгийн дарамтгүй байлгах боломж нөхцлийг УИХ-аар хэлэлцэж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-18 15:27

Энэ эрлийз хариуцлага хүлээхгүйнэн

Зочин
Зочин
2024-04-19 07:41

Энэ дүлгэнэсэн ДҮЛЗЭН хаана хэнд ямар гавьяа байгу улсан болоод ийм том бялуу идэж суудаг нохой вэ ?

Зочин
Зочин
2024-04-19 08:50

АМАРСАЙХАН ЭНЭ УДАА ӨНЖИНӨ УЛС ТӨРӨӨС ЯВНА ИДҮҮР ХАНАСАН АМАРСАЙХНЫ ВАНТ УЛС ЗАЙСАН БОЛСОН ЭНЭ НӨХӨР ӨӨРӨӨ ЯВАХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ХӨӨНӨ ЭХНЭРТЭЭ СГЗ ӨГЧИХСӨН ДОГЬ ЭРЭЭ ЧИ ХӨӨШ ЯВСАН НЬ ДЭЭР ЗААВАЛ ШОРОНД ОРОХЫГ ХҮСЭЭ ЮУ?

Холбоотой мэдээ

Back to top button